БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Сүнь Вэйдунг Ерөнхий сайд хүлээн авч уулзлаа
Б. Марал
2026-02-13
/
Улс төр

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Сүнь Вэйдунг Ерөнхий сайд хүлээн авч уулзлаа

 

Монгол, Хятадын Гадаад харилцааны дэд сайдын түвшний Стратегийн яриа хэлэлцээний VII удаагийн уулзалтыг хятадын талаас ахлан хийсэн БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сүнь Вэйдунг Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар /2026.02.11/ хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Г.Занданшатар Хятадын Гадаад хэргийн дэд сайд Сүнь Вэйдун айлчилж байгаад баяртай байгааг илэрхийлж, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянд дорно дахины уламжлалт баяр болох “Хаврын баяр”-ын мэндчилгээг уламжлахыг хүсэв.

Тэрээр Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өрнөж, хоёр улсын төр, засгийн тэргүүн нарын түвшинд тохиролцсон, харилцан итгэлцэлд суурилсан ажлууд бодитоор урагшилж, ард иргэдэд үр өгөөжөө өгөх төслүүдийг хамтдаа хэрэгжүүлж буй нь хөрш зэргэлдээх улс орнууд харилцан ашигтай хамтын ажиллагааны үлгэр жишээ болж байгааг онцлон тэмдэглэв.

Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол, Хятад хоёр улс бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх, дотоод хэрэгт үл оролцох, эрх тэгш, харилцан ашигтай байх, тус тусын сонгосон хөгжлийн замыг харилцан хүндэтгэх зарчмаар бүхий л салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх ёстойг онцолж, “Нэг Хятад”-ын бодлогыг тууштай дэмжихээ илэрхийлэв.

Түүнчлэн хоёр улсын дээд, өндөр түвшний айлчлал, уулзалтын давтамжийг хадгалах, улс төрийн итгэлцлийг бэхжүүлэх, иргэд хоорондын нөхөрлөлийг гүнзгийрүүлэх, бүс нутаг, олон улсын тавцанд харилцан бие биеэ дэмжиж ажиллахад хоёр улсын Гадаад харилцааны яамд хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг онцолж, ээлжит хуралдаан амжилттай болсонд баяр хүргэв.

БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сүнь Вэйдун Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарт бараалхаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлж, Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чяны мэндчилгээг уламжлав. Мөнхийн хөрш Монгол Улсад айлчилж, хоёр улсын Гадаад харилцааны дэд сайдын түвшний VII удаагийн стратегийн яриа хэлэлцээг амжилттай хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны ололт амжилт, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцож, уулзалт ажил хэрэгч, үр дүнтэй болсонд баяртай байгаагаа илэрхийлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28