Боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр эмэгтэй -50 кг болон эрэгтэй -60 кг жингийн эхний тулаанууд болно. Эрэгтэйчүүдийн -60 кг-ын жинд Монгол Улсыг төлөөлөн ОУХМ Б.Буяндалай өнөөдөр тулалдана. Манай тамирчин өнөөдрийн тоглолтын хаалтыг хийж Энэтхэг улсын тамирчинтай тулалдана.
Манай тамирчдаас ОУХМ О.Бямба-Эрдэнэ, Х.Билгүүнсайхан, М.Намуун нар эхний тулаандаа ялалт байгуулаад байгаа.
© 2025 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ