Крымийн дээгүүр онгоц осолдож, 29 хүн амиа алдлаа
Б. Марал
2026-04-01
/
Дэлхий

Крымийн дээгүүр онгоц осолдож, 29 хүн амиа алдлаа

 

Цэргийн тээврийн Ан-26 нисэх онгоц Крымийн дээгүүр нисэж байхдаа осолдож, багийн гишүүд, зорчигчид амиа алдсан тухай Оросын Батлан хамгаалах яам мэдээлжээ. Тус яам ослын шалтгааныг урьдчилсан байдлаар техникийн доголдол гэж дүгнэсэн байна. Харин төрийн мэдээллийн хэрэгслүүдийн эх сурвалжууд онгоцыг хад мөргөж осолдсон гэж мэдэгджээ.

Эрэн хайх, аврах баг Ан-26 онгоц осолдсон газрыг олсон байна. Ослын газраас ирүүлсэн мэдээллээр, багийн зургаан гишүүн болон уг онгоцоор зорчиж байсан 23 хүн амиа алджээ. “Онгоцонд гадны нөлөө байгаагүй. Ослын урьдчилсан шалтгаан нь техникийн саатал байсан” гэж Батлан хамгаалах яамны мэдээлэлд дурджээ.

Мягмар гаргийн 18:00 цагийн орчимд Ан-26 цэргийн тээврийн онгоцтой холбоо тасарсан гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам өмнө мэдээлж байжээ. Уг онгоц өөртөө нэгтгэсэн Крымийн хойгийн дээгүүр төлөвлөгөөт нислэг үйлдэж байсан байна.

ТАСС агентлагийн эх сурвалж “онгоц хад мөргөсөн” гэж баталж байгаа бол “РИА Новости” агентлагийн эх сурвалж мөн “уг онгоцыг хад мөргөж осолдсон” гэж мэдэгджээ.

Цэргийн тээврийн Ан-26 хөнгөн онгоцыг 1975 онд зэвсэглэлд хүлээлгэн өгчээ. Энэ онгоц нь цэрэг, техникийг дунд зайд тээвэрлэх зориулалттай байна.

Ан-26 загварын онгоц осолдсон тохиолдол 2020 оны есдүгээр сард Украины Харьков мужид гарч байсан юм. Сургуулилалт, дадлагын нислэгийн үеэр гарсан уг ослын улмаас 26 хүн амиа алдаж, нэг хүн амьд үлдсэн бөгөөд онгоц Чугуев хотын ойролцоо унажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28