Хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй байдлыг хангаж, тохижилтын ажлыг эрчимжүүлнэ
Б. Марал
2026-03-31
/
Нийгэм

Хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй байдлыг хангаж, тохижилтын ажлыг эрчимжүүлнэ

 

“Аюулгүй монгол хүүхэд” төслийн хүрээнд тоглоомын талбайн эрсдэлийн үнэлгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлэхээр зорьж байна.

Энэхүү төсөл хүүхдийн тоглох орчны аюулгүй байдлыг хангах, эрсдэлгүй орчинд өсөж хөгжих нөхцөлийг бүрдүүлэх зорилготой юм.

НИТХ-ын мэдээлснээр, уг төслийн хүрээнд сургууль, цэцэрлэг, нийтийн эзэмшлийн тоглоомын талбайд нарийвчилсан эрсдэлийн үнэлгээ хийж, хүүхдийн зорчих, тоглох орчинд үүсэж болзошгүй аюул, эрсдэлийг илрүүлэн, бууруулах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэх аж.

Мөн эвдэрч гэмтсэн тоглоом хэрэгсэл, стандартын шаардлага хангаагүй тоноглол, хурц ирмэг бүхий байгууламж, гулгамтгай болон хатуу хучилт, хангалтгүй гэрэлтүүлэг зэрэг нь хүүхдийн осол, гэмтлийн гол шалтгаан болдог тул тэдгээрийг засварлах, шинэчлэх, аюулгүй болгоход онцгой анхаарахыг хэлэлцүүлэгт оролцогчид онцолсон байна.

Тоглоомын талбайн орчныг иж бүрнээр нь сайжруулж, зөөлөн гадаргуутай болгох, хамгаалалтын хашлага, гэрэлтүүлэг, камержуулалтыг нэмэгдүүлэх, стандартын шаардлага хангасан тоглоом суурилуулах зэрэг ажлыг дүүргүүд тодорхой төсөвт өртгөөр жил бүр хийдэг ч тулгамдсан асуудал нэг ижил байгааг Налайх дүүргийн ИТХ-ын дарга Н.Мандуул хэлэв. Түүнчлэн хүүхдийн оролцоог нэмэгдүүлж, өөрсдийн хүсэл, санаанд тулгуурласан тоглоомын талбайн загварыг бий болгох, төрөлжсөн сэдэвт орчныг хөгжүүлэхэд анхаарах юм.

Багануур дүүргийн ЗДТГ-ын Тохижилт, үйлчилгээ нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Б.Мөнхчимэг, “Хүүхдийн бүтээлч сэтгэлгээ, сонирхолд нийцсэн “Цагаан толгойн цэцэрлэгт хүрээлэн”, шатар, цирк, авто машины сэдэвт тоглоомын талбай байгуулах, тохижилтыг илүү сонирхолтой, сургалтын элементтэй байлгавал хүүхдийн нас, сэтгэхүйд илүү тохиромжтой. Түүнчлэн хүүхдүүд өөрсдийн хүсэл, мөрөөдлөөрөө тоглоомын талбайн загварыг гаргах боломжийг бүрдүүлэхээр зорьж байна” гэв.

Чингэлтэй дүүрэг сургууль, цэцэрлэгийн тоглоомын талбайд эрсдэлийн үнэлгээ хийж, хүүхдүүдийн зорчих болон тоглох орчинд үүсэж болзошгүй аюул, эрсдэлийг тодорхойлон, тэдгээрийг бууруулах засвар, тохижилтын ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна. Ингэснээр хүүхдэд ээлтэй, аюулгүй орчныг бүрдүүлэхэд онцгой анхаарч байгаа юм. Харин Багануур дүүргийн хэмжээнд 36 тоглоомын талбай үйл ажиллагаа явуулж байгаагаас орон сууцны хороололд 22, гэр хороололд 14 талбай байна. Тус дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсээс тоглоомын талбайн засвар, арчлалт, цэвэрлэгээнд тогтмол анхаарч, 2023 онд 20 сая төгрөг, 2024 онд 164.5 сая төгрөг, 2025-2026 онд тус бүр 40 сая төгрөгийн төсөв батлан ажиллаж байна.

Мөн аюулгүй байдлыг нэмэгдүүлэх хүрээнд 23 байршилд 201 гэрэлтүүлэг, 11 байршилд камержуулалт хийсэн байна. Сүүлийн жилүүдэд тоглоомын талбайн тоог тогтмол нэмэгдүүлж, 2022-2026 оны хугацаанд 19 байршилд шинээр байгуулан тохижуулсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28