Оюу толгой төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг нэмэгдүүлэхээр санал нэгдэв
Б. Марал
2026-02-13
/
Улс төр

Оюу толгой төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг нэмэгдүүлэхээр санал нэгдэв

 

“Рио Тинто” группийн Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн захирал Х.Амаржаргал, “Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх, Санхүү эрхэлсэн дэд захирал Б.Дуламсүрэн, Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Эндрью Лая нар Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатартай пүрэв гарагт (2026.02.12) уулзаж, Рио Тинто Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Кейти Жаксоны хариу захидлыг гардуулан өгөв. Энэ үеэр талууд өнгөрсөн онд эхлүүлсэн хэлэлцээний явц болон Оюу толгой төсөлд Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай Ерөнхий сайд Г.Занданшатарын захидалдаа тусгасан асуудлуудын талаар ярилцсан байна.

Рио Тинто компанийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт Ерөнхий сайд Г.Занданшатарт энэ оны 2 дугаар сарын 05-ны өдөр илгээсэн захидалдаа Оюу толгойн үйл ажиллагааг урт хугацаанд амжилттай, тогтвортой явуулах талуудын нэгдмэл ашиг сонирхолд тулгуурласан нээлттэй, үр дүнтэй яриа хэлэлцээг үргэлжлүүлэх байр суурь хэвээр байгаагаа нотолсон. Рио Тинто Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Кейти Жаксон хариу захидалдаа Монгол Улсын Ерөнхий сайдын 67, 68, 73 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгүүд Рио Тинтотой “Оюу толгой” ХХК-ийн асуудлаар хэлэлцээ хийж буйг бүрэн дэмжиж, бодит үр өгөөжид тулгуурлан идэвхтэй хамтран ажиллаж буй талаар дурдсан.

Зээлийн хүү болон менежментийн зардлыг бууруулах тодорхой саналуудыг Ажлын хэсэгт хүргүүлсэн бөгөөд үүний үр дүнд Монгол Улсын өгөөжийг нэмэгдүүлэхэд шууд нөлөө үзүүлнэ гэжээ.  “Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх Засгийн газрын тавьсан асуудлуудтай зарчмын хувьд санал нэг байгаагаа илэрхийлж, төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэх тал дээр идэвхтэй хамтран ажиллаж буйгаа илэрхийлэв.

Ерөнхий сайд Г.Занданшатарын гаргасан саналын дагуу хэлэлцээг эрчимжүүлж, асуудлуудыг үе шаттайгаар шийдвэрлэн энэ оны эхний хагаст багтаан эцэслэн шийдвэрлэхээр талууд санал нэгдэв.

Эх сурвалж: Монгол Улсын Засгийн Газар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28