Эрүүл мэндийн даатгалын мэдээллийг нээлттэй болгох 1818.mn цахим хуудсыг нэвтрүүллээ
Б. Марал
2026-03-31
/
Нийгэм

Эрүүл мэндийн даатгалын мэдээллийг нээлттэй болгох 1818.mn цахим хуудсыг нэвтрүүллээ

 

Эрүүл мэндийн даатгалтай холбоотой бүх мэдээллийг сар бүр тогтмол шинэчилж, бодит цагийн горимоор нээлттэй байдлаар тогтмол мэдээлэх зорилгоор нээлттэй цахим хуудас 1818.mn-ийг хөгжүүлэн үйл ажиллагаандаа нэвтрүүлээд байна.

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөний үеэр ЭМДЕГ-ын дарга Ц.Батбаатар Эрүүл мэндийн даатгалын үйл ажиллагааны ил тод байдлыг хангах, иргэд, олон нийтийн итгэлцэл, иргэний хяналтыг шинэ түвшинд гаргах цахим шийдлийг өчигдөр танилцуулав.

1818.mn нээлттэй цахим хуудас нь хяналтын систем биш, харин эрүүл мэндийн даатгалын сангийн зарцуулалт, тусламж үйлчилгээний бодит байдал, үйлчилгээний чанар, байгууллагын хариуцлагыг иргэний оролцоотой үнэлж, дүгнэхэд зориулсан цахим систем гэдгийг онцолсон талаар ЭМЯ-наас мэдээлэв.

Энэхүү нээлттэй цахим хуудсаар дамжуулан иргэн даатгуулагч, гэрээт эрүүл мэндийн байгууллагууд, судлаачид, шийдвэр гаргагчид Эрүүл мэндийн даатгалтай холбоотой бүхий л мэдээ, мэдээллийг цогцоор нь авах бүрэн боломжтой болж байна. Өнгөрсөн 2026 оны 1 дүгээр сард E-Mongolia application-д бүртгэлтэй иргэдийн 558.2 мянган иргэн, 1.175.0 мянган тохиолдлын тусламж үйлчилгээг даатгалаар нийт 1558 эрүүл мэндийн байгууллагуудаас авсан байна. Үүнд эрүүл мэндийн даатгалын сангаас 124 тэрбум төгрөгийг зарцуулжээ.

Өмнө нь эрүүл мэндийн даатгалтай холбоотой мэдээ, мэдээллийг эрүүл мэндийн байгууллагууд, иргэд олон нийт цаг хугацааны хувьд хоцрогдолтой бүрэн бус хэсэгчилсэн байдлаар хүлээн авдаг байв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28

"Улаанбаатар хотын Нийтийн тээврийн стратеги” төслийн хаалтын семинар боллоо

2026-05-28

Европын орнуудаас шинэ технологи нэвтрүүлэх сонирхлоо илэрхийлэв

2026-05-28

Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

2026-05-28

СХД-ийн 28-р хороонд 1000 хүүхдийн баярын арга хэмжээ боллоо

2026-05-28

СХД-ийн 7 дугаар хороо, “Тэс Петролиум” ШТС-аас “Жива” маркет хүртэлх авто замын зүүн урсгалыг маргааш хаана

2026-05-28

1072 хувьцааг өвлүүлэн шилжүүлэхтэй холбоотой 3 төрлийн сервис хөгжүүлж, ХУР системд нийлүүллээ

2026-05-28

Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ

2026-05-28

Эбола вируст өвчний дэгдэлт тохиолдлын тоо нэмэгдэж байна

2026-05-28

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд

2026-05-28

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

2026-05-28

Хятадад малчин ажилд авна гэх зарын дагуу 700 анкет иржээ

2026-05-28

Мал эмнэлгийн салбарын тулгамдсан асуудлыг бүрэн зургаар харж, цогцоор нь шийднэ

2026-05-28

Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ

2026-05-28

Америкийн зэвсэгт хүчин Иранд дахин цохилт өгчээ

2026-05-28

Европт нийлүүлж буй зэвсэг техникийн тоо хэмжээг эрс бууруулна

2026-05-28