Нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх сургалтад 1000 гаруй хүн хамрагдлаа
Б. Марал
2026-03-31
/
Нийгэм

Нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх сургалтад 1000 гаруй хүн хамрагдлаа

 

Энэ онд нийслэлийн хэмжээнд 66 га талбайд цэцэрлэгжүүлэлт, зүлэгжүүлэлт, 18 га талбайд тохижилтын ажил хийхээр төлөвлөсөн.

Энэ хүрээнд төвийн зургаан дүүргийн ногоон байгууламжийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтыг үе шаттай зохион байгуулж байна.

Энэ талаар тодруулахад, УБЗАА-ны Хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга С.Эрдэнэсайхан "УБЗАА-аас хэсгийн ахлагчид болон сургууль, цэцэрлэгийн ажилтан, албан хаагчдад зориулан ургамал, бут, сөөгийг хэрхэн тарих талаар сургалтыг үе шаттай зохион байгуулж байна. Сургалт дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Сургалтад хамрагдсан ажилтан, албан хаагчид "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд идэвхтэй оролцохоос гадна тоон мэдээлэл, судалгааг нэгтгэж, бодлогын газар, хэлтсүүдэд дамжуулах чадвар эзэмшиж байна. Хэсгийн ахлагчид айл өрхтэй хамгийн ойр ажилладаг учраас өөрсдийн хариуцсан хэсгийн айл өрхийн тарьсан модны тоо, хэмжээ, төрөл зүйлийг ангилан бүртгэх юм. Өнөөдрийн байдлаар 1000 гаруй хүн сургалтад хамрагдаад байна" гэлээ.

ХААИС-ын Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн багш доктор профессор П.Ариунсүрэн "Төвийн зургаан дүүргийг хамран зохион байгуулж буй энэ удаагийн сургалт нь ургамал ургалтын улирал эхэлж буйтай уялдсан, цаг үеэ олсон, үр өгөөж өндөртэй ажил болж байна. Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх нь агаарын бохирдлыг бууруулах, хог хаягдлыг багасгах, эко орчныг бүрдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой. Сургалтын үр дүнд цаашид нийслэлийн ногоон байгууламж улам нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна" гэлээ.

Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны 8-р хэсгийн ахлагч Ж.Бадам "Өмнө нь мод тарьж байсан ч хөрсийг хэрхэн зөв бэлтгэх, бордоог хэрхэн зохистой хэрэглэх, ургамалд шаардлагатай шим тэжээлийг яаж өгөх талаар мэдлэг төдийлөн хангалттай байгаагүй. Энэ сургалтад хамрагдсанаар хоол хүнсний үлдэгдлийг хүртэл хаялгүй бордоо болгох, ногоон байгууламж байгуулахдаа үрсэлгээ хоорондын зайг хэрхэн зөв тарих зэрэг олон хэрэгтэй мэдлэг, арга олж авч байна. Мөн айл өрх бүр өөрийн хашаа, орчиндоо боломжийнхоо хэрээр мод, цэцэг, ургамал тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхийг уриалж байна гэсэн юм".

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28