Словенийн нээлттэй тэмцээнд манай дөрвөн жүдоч зодоглоно
Б. Марал
2026-02-13
/
Соёл урлаг, спорт

Словенийн нээлттэй тэмцээнд манай дөрвөн жүдоч зодоглоно

 

Словенийн Любляна хотод жүдо бөхийн олон улсын нээлттэй тэмцээн энэ сарын 14-нд эхэлнэ. Уг тэмцээнд 44 орны 500 гаруй жүдоч барилдахаас манай улсаас Хөдөлмөрийн баатар, МУГТ, “Мон-Алтиус Цагаанбаатар” академийн дасгалжуулагч Х.Цагаанбаатарын удирдлагад эрэгтэйчүүдийн 60 кг-д олон улсын хэмжээний мастер Н.Мэндсайхан, Э.Бат-Энэрэл, эмэгтэйчүүдийн 52 кг-д Б.Уранзаяа, -78 кг-д О.Хүслэн нар барилдахаар мэдүүлэг өгчээ.

Энэхүү тэмцээний хамгийн жин ихтэй нь эрэгтэйчүүдээс 73, эмэгтэйчүүдээс 57 кг аж. 73 кг-ын жинд 60, 57 кг-д 45 бөх барилдах юм байна. Тэгвэл манай дөрвөн бөхийн барилдах 60 кг-д 32, 52 кг-д 29, -78 кг-д 27 жүдоч зодоглоно. Х.Цагаанбаатарын удирдлагад яваа жүдочид Францын Парис хотод хамтарсан бэлтгэлд оролцож байгаад Словенид өнөөдөр иржээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

“Өдөржин суусан ч заримдаа хоосон харьдаг”

2026-09-24

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28