НИТХ-ын дарга А.Баяр барилгын дулаалгын материалын чанар, стандартыг сайжруулах талаар холбогдох ажлын хэсгийн бүрэлдэхүүнд үүрэг өглөө
Б. Марал
2026-03-30
/
Нийгэм

НИТХ-ын дарга А.Баяр барилгын дулаалгын материалын чанар, стандартыг сайжруулах талаар холбогдох ажлын хэсгийн бүрэлдэхүүнд үүрэг өглөө

 

Монгол Улсын Шадар сайдын тушаалаар байгуулсан барилга байгууламжийн гамшигт тэсвэртэй байдлыг хангах, объектын гал түймрийн эрсдэлийг бууруулах санал боловсруулах ажлын хэсгийн хурал Барилгын хөгжлийн төвд боллоо. Ажлын хэсгийг НИТХ-ын дарга бөгөөд Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн дарга А.Баяр ахлан ажиллаж байна.

Хуралд ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын Гал түймрийн улсын хяналтын хэлтсийн дарга, хурандаа Д.Баян-Эрдэнэ, Стандарт, хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатар, НОБГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Д.Оюунбат, Барилгын хөгжлийн газрын Норм, нормативын хэлтсийн дарга Д.Алтанхуяг, НИТХ-ын Эрх зүй, хяналт үнэлгээний хэлтсийн дарга М.Чанцалням, ГЕГ-ын Гаалийн хяналт бүрдүүлэлтийн газрын улсын байцаагч, ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газрын мэргэжилтэн,Нийслэлийн хяналт шалгалтын газрын мэргэжилтэн зэрэг холбогдох төрийн байгууллагын албан тушаалтнууд оролцлоо. Мөн хувийн хэвшлээс Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Г.Цэрмаа, Хөөсөнцөр үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Анударь зэрэг барилгын салбарын төлөөллүүд оролцлоо.

Энэхүү хурлаар барилгын материалын аюулгүй байдал, стандарт тэр дундаа барилгын дулаалгын материалын чанар, стандартын талаар холбогдох байгууллагууд санал солилцлоо. Барилгын материалын галын аюулыг шатдаг ба шатдаггүй гэж хоёр ангилдаг бөгөөд шатдаг материалыг дотор нь Ш1, Ш2, Ш3, Ш4 гэж хувааж үздэг байна. Улмаар шатах чадвар, дөллөж авалцан асах чадвар, гадаргуу дээрх дөлний тархалт, утаа үүсгэх чадвар ба хордуулах чанар зэргээр дотор нь нарийвчлан задалдаг байна. Нийслэлийн хэмжээнд 2020-2026 онд шинээр 1951 барилга байнгын ашиглалтад хүлээн авснаас гадна фасадын байдалд хяналт тавихад 1326 буюу 68 хувь нь хөөсөн полистрол хавтан (хөөсөнцөр), 625 буюу 32 хувь нь эрдэс хөвөн (базальт) ашиглаж байгаа нь тогтоогджээ. Нэг үгээр хэлбэл өнөөгийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль эрх зүйн орчинд хөөсөнцөр материалыг хориглосон шийдвэр байхгүй байгаа нь нийт ашиглалтад орж буй барилга, байгууламжид дийлэнх хувьд нь хөөсөн дулаалгын материалыг ашиглаж байна. Энэ төрлийн материал нь барилга галд өртөх гол шалтгаан болж байгааг холбогдох албаныхан онцоллоо.

Тодруулбал, сүүлийн 3 жилийн хугацаанд онцгой байдлын албанд барилгын гадны фасадаас үүдсэн галын 30 дуудлага ирсэн бөгөөд фасадыг ихэвчлэн шатах төрлийн барилгын дулаалгын материал буюу Ш3, Ш4 стандартын дагуу хийсэн байжээ.

Иймд ОБЕГ-аас барилга, байгууламж, түүний хийц, бүтээцийн материалын галын аюулгүй байдлын хамгийн чухал үзүүлэлтүүдийн нэг нь тэдгээрийн галд тэсвэртэй байдлын хязгаарыг нэмэгдүүлэх асуудал болсон. Үүнийг олон улсад төдийгүй манай улсын хувьд ч анхааран үзэж, энэ төрлийн судалгаа болон стандарт нормуудыг шинэчлэн боловсруулах хэрэгтэй. Иймд Ш3/Д3/ТҮ3, Ш4/Д3/ТҮ4 шатамхай ангиллын дулаалгын материалын хэрэглээг Ш2Д3ТҮ2, Ш1Д1ТҮ2 ангилал руу оруулах, цаашлаад чулуун хөвөн болон манай улсад нэгэнт нэвтрэн орж ирсэн сүүлийн үеийн шинэ технологийг ашиглах нь зүйтэй. Товчхондоо давхар хооронд, цонх хаалганы дулаалгад шатдаггүй материал ашиглах, барилгын 17-гоос дээш давхарт шатдаггүй, 5-17 давхарт Ш1, 5-аас доош давхарт Ш2, хуучны 5 давхар барилгын гадна фасадад Ш2, хувийн орон сууцад Ш4, орон сууц нийтийн барилгад Ш1, Ш2 ангиллын дулаалгын материал ашиглах санал гаргалаа.

 

Харин Нийслэлийн хяналт шалгалтын газраас “Барилгын материал үйлдвэрлэлийн салбарын хяналт шалгалтын зохицуулалт 5 хуульд заалт байдаг бөгөөд барилгын дулаан тусгаарлах материалын чанар стандартын талаар 6 барилгын норм ба дүрэм, 1 барилгын дүрэм, 20 үндэсний стaндарт, 1 хотын стандартад заалт тусгагдсан байдаг боловч, төдийлөн тодорхой зохицуулалт байхгүй байна” гэдгийг онцоллоо. Мөн холбогдох төрийн байгууллагууд барилгын дулаалгын явцад стандартын горим алдагдах, зураг төслийн дагуу хийгдэхгүй байгаагаас чанарын асуудал үүсдэг гэдгийг ч мөн илэрхийллээ. Тухайлбал, улсын төсвөөр баригдаж буй сургууль, цэцэрлэгийн барилгын гадна фасадыг өнгөлгөөний тоосгоор хийвэл арчлалт бага, насжилт ихтэй. Одоо ихэвчлэн металл хавтангаар хийж байгаа ч энэ нь 10 жил хүрэхгүй хугацаанд чанар буурдаг. Дахиад засварын зардал их гарна гэлээ.

Барилгын гол нэр төрлийн материал буюу бетон зуурмаг, цемент, ган болон арматур, хөнгөн бетон, тоосго, хайрга ба дайрга, дулаалгын материалын 342 үйлдвэр байгаагаас 48 буюу 14 хувийг дулаан тусгаарлах материалын үйлдвэр эзэлж байна. Жилд ойролцоогоор 423 мян.мкуб дулаан тусгаарлах материалын хэрэгцээ байдгаас хөөсөн полистрол хавтангийн үйлдвэр 87 хувь, эрдэс хөвөн материалын үйлдвэр 13 хувийг эзэлж, дотооддоо 100 хувь үйлдвэрлэж байна. Тэгвэл дотоодын үйлдвэрлэгчдийн зүгээс барилгын дулаалгын материалын үндсэн түүхий эдийг урд хөршөөс импортолдог. Тэгээд ч дулаалгын шатдаггүй материал үйлдвэрлэгч ердөө ганц, хоёрхон бий. Бусад үйлдвэрүүд Ш1, Ш2, Ш3, Ш4 зэрэг ангиллын материал үйлдвэрлэдэг гэсэн үг. Тиймээс хэрэв барилгын гадны фасадад шатдаггүй дулаалгын материал ашиглах стандарт баталлаа гэхэд дотоодын зах зээлээ хангах хүчин чадал байхгүй. Нөгөө талаар барилгын салбарт маш сөрөг нөлөө үзүүлж орон сууцны метр квадратын үнэ өсөх, иргэдийн худалдан авах чадвар буурах зэрэг хүндрэл гарна. Хөөсөнцөр шатамхай материал биш. Дотроо маш олон төрөл. Хөөсөнцөр л бол шатдаг гэсэн ойлголт иргэдийн дунд үүсээд байна. Ойлголтыг зөв өгөх нь зүйтэй байх хэмээн байр сууриа илэрхийллээ.

 

Улмаар НИТХ-ын дарга бөгөөд Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн дарга А.Баяр “Иргэдийн аюулгүй байдал, эд хөрөнгийн хамгаалах нь нэн тэргүүний асуудал. Гэхдээ дотоодын үйлдвэрлэгч, аж ахуй нэгжүүдээ хааж боосон шийдвэрийг бид гаргаж болохгүй. Дотоодын үйлдвэрлэгч, аж ахуй нэгжүүдээ дэмжиж байж энэ улс орон хөгжих ёстой. Тиймээс зөвхөн дулаалгын материал гэлтгүй ямар барилгад ямар төрлийн материал ашиглахыг маш тодорхой болгох хэрэгтэй. Түүнчлэн төрийн байгууллагуудын уялдаа холбоог хангах чухал” гэдгийг онцлоод дараах чиглэлээр ажлын хэсгийн бүрэлдэхүүнд үүрэг өглөө. Нэгдүгээрт ОБЕГ-аас гаргасан саналыг судалж тодорхой болгох, хоёрдугаарт богино болон дунд хугацааны бодлогоо тодорхойлох. Учир нь барилгын материалын хийц, шинж, загвар өөрчлөгдөж байгаа энэ цаг үед олон жилийн настай норм, стандарт мөрдөх нь хэр оновчтой гэдгийг хэлэлцэх, гуравдугаарт 2023.08.01-нээс өмнө батлагдсан холбогдох ажлын даалгаврууд, цаашдын хэрэгжилт, нэмэлт өөрчлөлтийг тодорхой болгох, зарим норм нормативыг стандартчилах зайлшгүй шаардлагатай бол санал оруулж ирэхийг холбогдох төрийн байгууллагуудад даалгалаа. Мөн Барилгын хөгжлийн төвөөс стандартад дээрх яригдаж буй нэмэлт өөрчлөлтүүдийг тусгаснаар барилгын метр квадратын үнэд хэрхэн нөлөөлөх, зарим нэг материалын ангилалд өөрчлөлт оруулахад үнэ, өртгийн нарийвчилсан судалгаа хийх талаар чиглэл өглөө. Улмаар өгсөн үүргийг дараагийн ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцэхээр боллоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

С.Бямбацогт ХҮН намын зөвлөлд мэдээлэл өгч байна

Өчигдөр 14 цаг 06 мин

Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.7 тэрбум төгрөгөөр арвижлаа

Өчигдөр 14 цаг 02 мин

Увс аймгийн гол, нууруудын мөс нимгэрч, цөмрөх эрсдэлтэй байгааг анхаарууллаа

Өчигдөр 13 цаг 48 мин

ОХУ долоодугаар сарын эцэс хүртэл бензин экспортлохоо зогсооно

Өчигдөр 12 цаг 32 мин

Хөх халим тив дамнан нүүдэллэдэг...

Өчигдөр 12 цаг 17 мин

Хятадад усан доогуур 14 км урт туннель барьжээ

Өчигдөр 12 цаг 14 мин

Улсын гадаад валютын нөөц 7.2 тэрбум ам.долларт хүрчээ

Өчигдөр 12 цаг 13 мин

АНУ Ираны хамгийн өндөр гүүр лүү халджээ

Өчигдөр 11 цаг 40 мин

ТББХ: “УИХ-ын дарга намаасаа түдгэлздэг байх” хуулийг дэмжлээ

Өчигдөр 11 цаг 15 мин

Хуурайшилтын үед урамшуулалт эргүүл ажиллана

Өчигдөр 11 цаг 12 мин

Оюутны аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан болно

Өчигдөр 10 цаг 52 мин

Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Өчигдөр 10 цаг 50 мин

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга хавсран суух Элчин сайд нарын Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг хүлээн авлаа

Өчигдөр 10 цаг 47 мин

Ө.Магсаржав: Бургас 2-5 жилийн дотор 4-5 метр ургадаг

Өчигдөр 10 цаг 45 мин

Хөгжлийн бэрхшээлтэй болон аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030 онд хэрэгжүүлнэ

Өчигдөр 10 цаг 42 мин

АТГ: 169.0 сая төгрөгийн хохирол учруулсан албан тушаалтнуудад холбогдох хэргийг прокурорт шилжүүлэв

Өчигдөр 10 цаг 39 мин

Автомашин хөдөлж эхлэхээс өмнө суудлын бүсээ зүүж хэвшээрэй

Өчигдөр 10 цаг 38 мин

Нийслэлийн 5 дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ

Өчигдөр 10 цаг 37 мин

“Ахмадын амралт, сувиллын төв”-ийн барилгыг нийслэлийн өмчид хүлээлгэн өглөө

Уржигдар 17 цаг 28 мин

“Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав

Уржигдар 17 цаг 26 мин