“Алтан цом”-ын барилдаанд “Хатант интернэшнл” баг тав, М-Си-Эс-Энержи баг зургаа дахь ялалтаа авчээ
Б. Марал
2026-03-30
/
Соёл урлаг, спорт

“Алтан цом”-ын барилдаанд “Хатант интернэшнл” баг тав, М-Си-Эс-Энержи баг зургаа дахь ялалтаа авчээ

 

Монголын Үндэсний бөхийн холбооны долоодугаар тойргийн эхний хагаст Хатант интернэшнл ХХК-ийн "Хатант интернэшнл" баг – Миг даатгал ХХК, Хушхан ХХК-ийн "Эв монгол" багтай учраа тааран барилдсанаас Хатант интернэшнл баг 13:12-оор тав дахь ялалтаа авчээ.

Хатант интернэшнл багт, улсын заан С.Сүхбат /3/, улсын харцага Б.Зоригтбаатар /2/, дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын арслан Р.Пүрэвдагва /0/, улсын начин Т.Дүгэрдорж /3/, аймгийн арслан Б.Шаравдорж /3/, аймгийн заан Э.Түмэндэмбэрэл /2/, нийт 13 даваагаар ээлжит ялалтаа авсан бол Эв Монгол багт улсын заан М.Лхагвагэрэл /5/, аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар /2/, аймгийн арслан Я.Бумбаяр /2/, аймгийн арслан Ц.Лувсан-Адъяа /0/, аймгийн харцага Б.Рэнчинжүгдэр /3/ нийт 12 даваа авчээ. 

Хатант интернэшнл багийн дасгалжуулагчаар улсын арслан Р.Пүрэвдагва, Эв Монгол багийн дасгалжуулагчаар МУГД, улсын начин Б.Адъяахүү нар ажилласан байна. "М, Си, ЭС-Энержи" баг "Хубилай хаан" багтай учраа тааран барилдсанаас 14:11-ээр зургаа дахь ялалтаа авчээ. 

М, Си, ЭС-Энержи багт улсын арслан Э.Батмагнай /5/, улсын харцага Ц.Мөнхбаяр /3/ улсын начин Х.Цогтгэрэл /2/, аймгийн аймгийн арслан Ц.Төмөрцоож /1/, дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын харцага Н.Золбоо /0/, аймгийн арслан Ч.Алтангэрэл /3/ нийт 14 даваагаар ээлжит ялалтаа авсан бол Хубилай хаан багт улсын начин Б.Даваа-Очир /2/ улсын начин Х.Оргилболд /2/, улсын начин Б.Түвшинтөгс /3/, аймгийн арслан М.Эрхэмбаяр /2/ аймгийн арслан М.Гантулга /1/ дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын начин Б.Лхагвадорж /1/ нийт 11 даваа авсан юм.

М, Си, ЭС-Энержи багийн дасгалжуулагчаар улсын харцага Н.Золбоо, Хубилай хаан багийн дасгалжуулагчаар улсын өсөх идэр начин Н.Бүрэнбаатар, улсын начин Т.Довчинсэмбээ нар ажиллажээ.

Дараагийн барилдаан дөрөвдүгээр сарын 03-нд 17:30 цагаас Алтан цомын долоодугаар тойргийн сүүлийн хагас барилдаанаар үргэлжилнэ. Тус өдөр АПУ, Скайтел баг – Од групп багтай,  Хүлэгү баг – Хамаг Монгол багтай учраа тааран барилдана.

Эх сурвалж: Монголын үндэсний бөхийн холбоо

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28

"Улаанбаатар хотын Нийтийн тээврийн стратеги” төслийн хаалтын семинар боллоо

2026-05-28

Европын орнуудаас шинэ технологи нэвтрүүлэх сонирхлоо илэрхийлэв

2026-05-28

Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

2026-05-28

СХД-ийн 28-р хороонд 1000 хүүхдийн баярын арга хэмжээ боллоо

2026-05-28

СХД-ийн 7 дугаар хороо, “Тэс Петролиум” ШТС-аас “Жива” маркет хүртэлх авто замын зүүн урсгалыг маргааш хаана

2026-05-28

1072 хувьцааг өвлүүлэн шилжүүлэхтэй холбоотой 3 төрлийн сервис хөгжүүлж, ХУР системд нийлүүллээ

2026-05-28

Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ

2026-05-28

Эбола вируст өвчний дэгдэлт тохиолдлын тоо нэмэгдэж байна

2026-05-28

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд

2026-05-28

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

2026-05-28

Хятадад малчин ажилд авна гэх зарын дагуу 700 анкет иржээ

2026-05-28

Мал эмнэлгийн салбарын тулгамдсан асуудлыг бүрэн зургаар харж, цогцоор нь шийднэ

2026-05-28

Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ

2026-05-28

Америкийн зэвсэгт хүчин Иранд дахин цохилт өгчээ

2026-05-28

Европт нийлүүлж буй зэвсэг техникийн тоо хэмжээг эрс бууруулна

2026-05-28