Ираны эрх баригчид хөлбөмбөгчин Сердар Азмуны хөрөнгийг хураахаар төлөвлөж байна
Б. Марал
2026-03-27
/
Дэлхий

Ираны эрх баригчид хөлбөмбөгчин Сердар Азмуны хөрөнгийг хураахаар төлөвлөж байна

 

Дубай хотын “Аль-Ахли” баг болон улсынхаа шигшээ багт тоглодог Ираны хөлбөмбөгчин Сердар Азмун нь Израил болон АНУ-ыг дэмждэг хэмээн Ираны эрх баригчид буруутгаад түүний хөрөнгийг хураахаар төлөвлөж байна. Энэ тухай Fars агентлаг мэдээлжээ.

Өмнө нь Оросын “Зенит”, “Рубин” багуудад тоглож байсан довтлогч Азмуны нэр Ираны Голестан мужийн прокурорын газрын шийдвэрээр баривчлах, хөрөнгийг нь хураах ёстой 16 хүний нэрсийн жагсаалтад орсон байна. Гадаадад амьдардаг эдгээр хүмүүсийг “дайсны талд тусалсан” хэмээн сэжиглэж байгаа боловч ямар буруутай үйлдэл хийсэн болохыг нь дурдаагүй ажээ. Үүнтэй яг ижил үндэслэлээр Ираны хөгжимчин, хөгжмийн зохиолч, продюсер Мохсен Йегане-гийн хөрөнгийг хураасан байна.

Гуравдугаар сарын 17-нд Ираны шүүх засаглалын тэргүүн Голям Хосейн Мохсени-Эжеи мэдэгдэхдээ, Израил, АНУ-тай хамтран ажилласан, тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй хүмүүсийн бүх хөрөнгийг хураана эсвэл цаазаар авах ял онооно гэжээ. Мөн Ираны цагдаагийн газрын дарга, генерал Реза Радан-ы ярьснаар, хоёрдугаар сарын 28-наас хойш хууль сахиулах байгууллагууд “дайсантай хамссан” 500 гаруй хүнийг баривчилсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28