Б. Марал
2026-03-27
/
Улс төр

"Оюу толгой"-д ус ашиглуулахгүй байх асуудлыг судлахыг даалгав

 

Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газарт “Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авах үүрэг даалгавар өгснөөс хойш зургаан хоногийн хугацаа өнгөрч байна. Өгсөн үүрэг даалгаврын явцын талаар Усны газрын дарга З.Батбаяр өчигдөр /2026.03.26/ Ерөнхий сайдад мэдээлэл өглөө. “Оюу толгой” ХХК-ийн зүгээс хаягдал усны дүгнэлт гаргуулах болон усны аудит хийлгэх тухай албан бичгийг Усны газарт ирүүлсэн талаар мэдээлэв. Энэ дагуу усны аудитын ажлын даалгаварт Усны газар саналаа тусгуулахаар ажиллаж байгаа юм байна. Харин ус бохирдуулсны төлбөр авах тухайд тус компани хаягдал усны дүгнэлт гаргуулахаа илэрхийлсэн нь тодорхой хэмжээний ахиц мөн гэж Усны газрын дарга З.Батбаяр хэллээ. Гэхдээ тус компаниас ус бохирдуулсны төлбөрийг энэ жилээс тооцож авах биш 2020 оноос хойш бохирдуулсан усны хэмжээг тооцож, төлбөрийг нөхөн авна гэсэн Ерөнхий сайдын байр суурийг хатуу хамгаална гэж илэрхийллээ.

 “Оюу толгой” ХХК ус бохирдуулсны төлбөр төлөхгүй, нийгмийн хариуцлагаа ухамсарлахгүй байгаа тохиолдолд тус компанид ус ашиглуулахгүй байх асуудлыг судалж танилцуулахыг Ерөнхий сайд Г.Занданшатар Усны газарт даалгав. Ус бохирдуулагч нь төлөгч гэсэн олон улсын нийтлэг зарчмыг хангуулахад ус хамгийн их ашиглаж, бохирдуулдаг аж ахуйн нэгжүүдийн манлайлал нэн чухал. Бохирдуулагч бүр төлөгч болсноор усаа хэмнэх, байгальд ээлтэй технологид хөрөнгө оруулалт хийх зэрэг олон талын ач холбогдолтойг Ерөнхий сайд Г.Занданшатар онцлов. Үндсэн хуулийн 6.2-д зааснаар ус бол төрийн нийтийн өмч учраас усны асуудал хариуцсан төрийн байгууллага ус ашиглуулах эсэхийг шийдэх бүрэн эрхтэй гэж Усны газрын дарга З.Батбаяр хэллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28