Улаанбаатар хотын хуучирсан шугам сүлжээг шинэчлэх, засварлах ажил үргэлжилж байна
Б. Марал
2026-03-27
/
Нийгэм

Улаанбаатар хотын хуучирсан шугам сүлжээг шинэчлэх, засварлах ажил үргэлжилж байна

 

Улаанбаатар хотын инженерийн нийт шугам сүлжээний 43.2 хувь нь ашиглалтын хугацаа дуусаж, яаралтай шинэчлэх шаардлага үүссэн.

Орон сууцны хорооллуудын дундах шугам сүлжээнд өдөрт дунджаар 1-2 гэмтэл гарч, үүний улмаас 60-1000 гаруй айлын халаалт зогсон, халуун усаа хязгаарлуулах нөхцөл үүсээд буй.

Энэхүү нөхцөл байдалтай холбогдуулан орон сууц нийтийн аж ахуйн салбарын төсвийг нэмэгдүүлж, гэмтлийг богино хугацаанд шуурхай арилгах ажлуудыг үе шаттай зохион байгуулж эхлээд байна.

Өнөөдөр ОСНААУГ-ын Зүүн түгээх төвийн засварчид БЗД-ийн 8 дугаар хороо Хилчингийн долоодугаар байранд 24 метр шугамд гарсан гэмтлийг засаж байна.

ОСНААУГ-ын Зүүн түгээх төвийн Засварын хэсгийн инженер Б.Шинэбаяр "Улаанбаатар хотод ашиглалтын хугацаа нь дууссан шугам сүлжээ их байдаг. Мөн ААН-ийн талбайгаар явсан шугам сүлжээ ч олон. Тиймээс аливаа засвар үйлчилгээг хийхдээ ААН-ээс зөвшөөрөл авах зэрэг асуудал гардаг. Бид өнөөдөр Хилчингийн долоодугаар байрны 44 айлын халуун усны 24 метр шугамыг засварлаж байна. Энэ гэмтлийг 3-4 цагийн хугацаанд гүйцэтгэж дуусна" гэлээ.

УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл "2025 оны 11 дүгээр сард ОСНАА-ын салбарын ажилчдын цалинг 3 саяд хүргэх шийдвэр гаргасан. Салбарын тарифын асуудлаас болж шинэчлэл хийхэд хүндрэлтэй нөхцөл байдал бий болдог. Хотоос сүүлийн жилүүдэд орон сууц, нийтийн аж ахуйн инженерийн шугам сүлжээний шинэчлэлийн ажилд 4-15 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж байгаа юм" гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28