Meta компани хүүхдийн мөлжлөгийн тухай хууль зөрчиж 375 сая ам.долларын торгууль төлөх болов
Б. Марал
2026-03-25
/
Дэлхий

Meta компани хүүхдийн мөлжлөгийн тухай хууль зөрчиж 375 сая ам.долларын торгууль төлөх болов

 

АНУ-ын Нью Мексико дүүргийн шүүх мягмар гарагт шийдвэр гаргахдаа “Meta” компани хүүхдийн мөлжлөгийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэж 375 сая ам.долларын торгууль ногдуулжээ. Тус заргыг Нью Мексико мужийн Ерөнхий прокурор Раул Торрез үүсгэж, “Meta” компани сошиал платформууд дээрээ хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангаагүй гэж буруутгасан юм.

Раул хуурамч хаяг нээн 13 настай охины дүр эсгэхэд хүүхэд хүчирхийлэгчид түүн рүү ёс бус зураг, мессеж илгээж байсан тул 2023 оны тавдугаар сард “Meta”-г шүүхэд өгсөн байна. Шүүх шийдвэрээ гаргасны дараа Раул “Meta компани ашиг орлогоо хүүхдийн аюулгүй байдлын өмнө тавьсны горыг амссан хүүхэд болон гэр бүлүүдийн хувьд түүхэн ялалт байлаа. Шүүхээс оноосон өндөр дүнтэй төлбөр нь хэн ч хуулиас дээр оршдоггүй гэдгийг технологийн томоохон компаниудын захирлуудад харуулах байх” гэжээ. 

Шүүх хурлын хоёр дахь шат тавдугаар сард болно. Тус хурлаар “Meta”-д нэмж торгууль оноож, платформууддаа өөрчлөлт оруулахыг тушаахыг шүүхээс хүснэ гэж Раул мэдэгдсэн байна. “Meta” компанийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэл хийхдээ “Шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаа тул давж заалдана. Бид платформ дээрээ хүмүүсийн аюулгүй байдлыг хангахын тулд шаргуу ажилладаг” хэмээсэн юм.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28