2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Б. Марал
2026-03-25
/
Нийгэм

2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов

 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд болон Эрүүл мэндийн сайдын 2025 оны А/616, А/480 дугаар хамтарсан тушаалаар “Согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавигдах шаардлага”-ыг баталсан.

Согтууруулах ундааг ууснаар хэрэглэгчдэд үүсэх эрсдэл, сөрөг нөлөөний талаарх ойлголт өгөх, хэрэглээг хянахад дэмжлэг үзүүлэх зорилготой.

Энэхүү шаардлагаар согтууруулах ундааны шошгод байрлуулах анхааруулгын агуулга, байршил, хэлбэр, хэмжээ, дүрслэлийн стандартыг тодорхойлсон.

Ерөнхий шаардлага:

Ерөнхий шаардлага

Тайлбар

1

Хэлний шаардлага

Монгол хэлээр эсхүл англи, орос хэлний аль нэгээр бичигдсэн,  бүрэн гүйцэт, үнэн зөв байх;

2

Хэмжээний стандарт

Анхааруулга шошгын талбайн 25-аас доошгүй хувийг эзэлсэн байх;

3

Харагдах байдал

Анхааруулгыг тод өнгө, том фонтоор бичих;

4

Ойлгомжтой байдал

Тодорхой, нэг мөр ойлгогдох утга санаатай, ойлгомжтой үг хэллэг бүхий өгүүлбэртэй, техникийн бус хэллэгтэй байх;

5

Зураг тэмдэг ашиглах

Олон улсад ойлгогдохуйц, тэмдэглэгээтэй байх;

 

Бичвэрийн агуулгын шаардлага:

Чиглэл

Агуулга

1

Эрүүл мэндэд учрах эрсдэл

“Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх нь таны элэг, зүрх, тархинд сөргөөр нөлөөлнө.”

“Архи нь донтох аюултай.”

2

Онцгой бүлэгт зориулсан хориг

“Жирэмсэн үед согтууруулах ундаа хэрэглэх нь урагт хортой.”

“Хүүхэд, өсвөр насныханд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно.”

3

Зан үйл, аюулгүй байдал

“Согтууруулах ундаа хэрэглэсэн үед жолоо барихыг хориглоно.”

“Архидан согтуурах нь амь насанд аюултай.”

“Хэтрүүлэн хэрэглэх нь гэмт хэрэг, хүчирхийллийг бий болгож, хараат байдлыг үүсгэх эрсдэлтэй.”

Эх сурвалж: ХХААХҮЯ 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28