Ерөнхийлөгч баруун аймгуудад ажиллаж, “Хүнсний хувьсгал” хөдөлгөөний хэрэгжилттэй танилцав
Б. Марал
2026-03-25
/
Нийгэм

Ерөнхийлөгч баруун аймгуудад ажиллаж, “Хүнсний хувьсгал” хөдөлгөөний хэрэгжилттэй танилцав

 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гуравдугаар сарын 20-ноос эхлэн баруун аймгуудад ажиллаж байна. Тэрбээр өнөөдөр Говь-Алтай аймагт ажиллан, иргэдтэй уулзалт хийж бодлого, үйл ажиллагааныхаа хэрэгжилт, санаачилсан хөтөлбөр, хууль тогтоомжууд, улс орны нийгэм, эдийн засгийн байдлын талаар танилцуулж, санал бодлыг нь сонсжээ.

Тэрбээр Орон Нутгийн Томилолтынхоо Хүрээнд Завхан, Ховд, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай Аймагт Ажиллан, Иргэдтэй Уулзахын Зэрэгцээ “Хүнсний Хувьсгал”, “Тэрбум Мод” Зэрэг Үндэсний Хөдөлгөөн, Хөтөлбөрүүдийн Хэрэгжилттэй Танилцсан Байна.  Тэрбээр “Хүнсний Хувьсгал”, “Тэрбум Мод”, “Эрүүл Монгол Хүн”, “Цагаан Алт”, “Илгээлт-2100” Гээд Хоорондоо Нягт Уялдаатай Хөтөлбөрүүд Улсын Хэмжээнд Амжилттай Хэрэгжиж Байгааг Ерөнхийлөгч Онцлоод Ард Иргэдээ Эрүүл, Аюулгүй Хүнсээр Ханган, Аймаг Орон Нутагтаа Олон Байр Бий Болгож, Татвараа Төлж Байгаа Аж Ахуйн Нэгж, Баялаг Бүтээгчдэд Талархал Илэрхийлэв. Тухайлбал, 

  • 100 жилийн түүхтэй “Завхан баялаг” ХК өнгөрсөн онд “Хүнсний хувьсгал” хөдөлгөөний хүрээнд 400 сая төгрөгийн зээл авч, савлагааны шугам болон бусад тоног төхөөрөмжөө шинэчилж байна. Тус хүнсний үйлдвэр 58 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэн, жилд дунджаар 2-3 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, 200-250 сая төгрөгийн татвар төлдөг аж.
  • Увс аймагт ажиллах үеэрээ “Мөнхийн чанар” ХХК, “Увс Хүнс” ХК-д зочилжээ. Увс Хүнс” ХК-  2023 онд “Хүнсний хувьсгал” хөдөлгөөний хүрээнд хөнгөлөлттэй зээл авч тоног төхөөрөмжөө шинэчлэн бүтээгдэхүүний чанар, стандартыг сайжруулсан бөгөөд өнгөрсөн онд улсад  1,2 тэрбум төгрөгийн татвар төлжээ.
  • Ховд аймагт ажиллах үедээ  “Хан Жаргалант Ховд” хоршоонд ажилласан бөгөөд “Хүнсний хувьсгал” хөдөлгөөний хүрээнд үйл ажиллаагаа өргөжүүлж аймгийнхаа мах, махан бүтээгдэхүүний 60 хувийг хангаж байна.
  • Харин Баян-Өлгий аймагт  ажиллах үеэрээ  100 ортой шинэ Нэгдсэн эмнэлгийн нээлтэд оролцож,  эмнэлэгт шаардлагатай компьютер томограф, ангиографын аппарат авах хөрөнгийг улсын төсөвт тусгуулахад анхаарна гэдгээ илэрхийлжээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28