Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төслийн талаар танилцууллаа.
Тэрбээр "Монголын нийгмийн хамгийн том аюул, занал бол авлига албан тушаалын хэрэг. Тиймээс ХЗДХ-ийн яам санаачлан боловсруулж, Засгийн газар дэмжсэнээр Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэх шийдвэр гаргалаа. Хуулийн төслөөр жишээ хэлэхэд шүгэл үлээгчийг 1 сая төгрөгөөс 5 тэрбум төгрөг хүртэлх мөнгөн дүнгээр урамшуулах эрх зүйн зохицуулалт бүрдэнэ. Тиймээс энэ хуулийг яаралтай УИХ-д өргөн мэдүүлж, батлуулахаар ажиллах болно.
Хуулийн төсөл 7 бүлэг 26 зүйлтэй. Дагалдаад дөрвөн хуульд өөрчлөлт орж байгаа" гэв.
© 2025 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ