ОХУ болон Вьетнам улс атомын цахилгаан станц барих хэлэлцээрт гарын үсэг зурлаа
Б. Марал
2026-03-25
/
Дэлхий

ОХУ болон Вьетнам улс атомын цахилгаан станц барих хэлэлцээрт гарын үсэг зурлаа

 

ОХУ ба Вьетнам улс “Ниньтхуан-1” атомын цахилгаан станцыг барих тухай засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсан тухай “Росатом” мэдээллээ.

Гарын үсэг зурах ёслолд ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин, Вьетнамын Ерөнхий сайд Фам Минь Тинь болон “Росатом” корпорацийн тэргүүн Алексей Лихачев, Вьетнамын засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Чан Ван Шон оролцсон байна.

“Энэ бол зөвхөн хоёр блок барих тухай асуудал биш юм. Энэ нь эрчим хүчний салбарт удаан хугацаанд түншлэх эхлэлийг тавьж байгаа бөгөөд Вьетнамын эрчим хүчний бие даасан байдлыг бэхжүүлж, эдийн засгийн өсөлтийн шинэ боломжуудыг олгоно” гэж А.Лихачев онцлон тэмдэглэлээ.

Хэлэлцээрийн дагуу ВВЭР-1200 реакторуудаар тоноглогдсон, нийт 2400Мвт-ын хүчин чадалтай хоёр блокийг барих бөгөөд зураг төсөл нь Ленинградын АЦС-2-ынхтой ижил юм.

Вьетнамд АЦС барих төлөвлөгөөг анх 2010 онд боловсруулсан боловч 2016 онд цуцалсан байна. Харин “Росатом” корпорац төслийг хэрэгжүүлэхэд оролцохоо мэдэгдсэний дараа 2024 оны 11 дүгээр сард Вьетнамын тал төслийг сэргээхээр шийдвэрлэжээ.

Энэ удаагийн засгийн газар хоорондын хэлэлцээрийг өнгөрсөн оны сүүлчээр байгуулахаар төлөвлөж байсан боловч гарын үсэг зурах товыг хэдэн сараар хойшлуулжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28