Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих
Б. Марал
2026-03-25
/
эдийн засаг

Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих "Бизнес эрхлэгчдийн форум-2026" боллоо

 

Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, өрхийн бизнесийг дараагийн шатанд гарган стартап хэлбэрт шилжүүлэхэд чиглэсэн "Бизнес эрхлэгчдийн форум-2026" үйл ажиллагаа амжилттай боллоо.

Тус форумыг Төрийн банкны Бизнес инкубатор төв болон МУИС-ийн Шинжлэх ухаан технологийн Улаанбаатар парктай хамтран хоёр дахь жилдээ зохион байгуулсан юм. Энэ жилийн форум “ӨРХИЙН БИЗНЕСЭЭС СТАРТАП РУУ” уриан дор болж, орчин үеийн бизнесийн хөгжлийн чиг хандлага, инновац, дижитал шилжилт, санхүүжилтийн боломжуудыг онцлон танилцуулжээ.

Форумд 120 гаруй жижиг, дунд бизнес эрхлэгчид, их сургуулийн багш, судлаачид, оюутнууд болон гарааны бизнес эхлүүлэх сонирхолтой багууд идэвхтэй оролцсон нь стартапын хөгжил, санхүүжилтийн хүртээмжийн хэрэгцээ өндөр байгааг харуулж байгааг зохион байгуулагчид нь тодотгож байна.

Форумын хүрээнд бизнесийн автоматжуулалт, санхүүгийн шийдлүүд, хөрөнгө оруулалт татах стратеги, хиймэл оюун ухааныг бизнесийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх зэрэг сэдвээр илтгэл, хэлэлцүүлгүүд өрнүүлж, оролцогчдод практик мэдлэг, хэрэгжүүлэх боломжтой шийдлүүдийг хүргэжээ. Мөн амжилттай бизнес эрхлэгчдийн туршлага, түгээмэл тулгардаг алдаа, бэрхшээлийг даван туулах арга замуудыг хуваалцсан нь форумын ач холбогдлыг нэмэгдүүллээ хэмээн МУИС-иас мэдээллээ.

Энэхүү форумаар “Өрхийн бизнесээс стартап” модуль сургалтыг албан ёсоор нээж, цаашид бизнес эрхлэгчдийг шат дараатайгаар хөгжүүлэх сургалт, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх эхлэлийг тавьсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28