УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж Люксембургийн парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Б. Марал
2026-03-25
/
Улс төр

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж Люксембургийн парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

 

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж Люксембургийн Их Гүнт Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дарга Гүсти Граас тэргүүтэй төлөөлөгчдийг /2026.03.24/ хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцож, парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцсэн байна. УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж Монгол Улс гуравдагч хөрш, Европын Холбооны гишүүн Люксембургийн Их Гүнт Улс-тай хөгжүүлж буй харилцаанд өндөр ач холбогдол өгдөгийг онцлон тэмдэглэв.

Мөн ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлд тулгуурласан хоёр улсын найрсаг харилцаа 50 жилийн турш идэвхтэй хөгжиж ирснийг дурдлаа. Түүнчлэн энэхүү айлчлал нь хоёр улсын хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагааг улам бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Люксембургийн Засгийн газар Монгол Улсын эрүүл мэндийн салбарт, ялангуяа зүрх судасны тусламж үйлчилгээний чиглэлээр сүүлийн 24 жилийн хугацаанд таван үе шат бүхий “Зүрх судасны төв” төслийг хэрэгжүүлж, нийт 106.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.

Уулзалтаар мөн хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн явцын талаар санал солилцож, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдсэн байна.

Люксембургийн парламентын төлөөлөгчдийн тэргүүн Гүсти Граас “Зүрх судасны төв” төслийг амжилттай хэрэгжүүлж байгааг онцлон тэмдэглэж, цаашид уг төслийг үргэлжлүүлэн дэмжихээ илэрхийллээ.

Уулзалтад Улсын Их Хурал дахь Монгол-Люксембургийн парламентын бүлгийн дарга Б.Мөнхсоёл, Монгол Улсаас Люксембургийн Их Гүнт Улсад хавсран суугаа Элчин сайд Л.Болд нар оролцсон талаар Монгол Улсын Их Хурал-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28