ДОХ, сүрьеэгийн хөтөлбөрийн олон улсын үнэлгээний баг Сэлэнгэ аймагт ажиллаж байна
Б. Марал
2026-03-25
/
Нийгэм

ДОХ, сүрьеэгийн хөтөлбөрийн олон улсын үнэлгээний баг Сэлэнгэ аймагт ажиллаж байна

 

Монгол Улсад хэрэгжиж буй ДОХ болон сүрьеэгийн хөтөлбөрийн олон улсын үнэлгээний баг Сэлэнгэ аймагт ажиллаж байна.

ДОХ, сүрьэгийн чиглэлээр мэргэшсэн олон улсын болон үндэсний зөвлөх мэргэжилтнүүдээс бүрдсэн тус баг энэ чиглэлээрх цаашдын бодлого, стратегийг тодорхойлох, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхэд нотолгоонд суурилсан үндэслэлийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа юм.

Тус багийнхан өчигдөр тус аймгийн Алтанбулаг суманд ажилласан. Өнөөдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдварын кабинетуудад ажиллана.

ДОХ болон сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүд нь халдварт өвчний тархалтыг бууруулах, нас баралтыг хязгаарлах, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх, тусламж үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулахад чиглэж байна.

Мөн үндэсний хэмжээний бодлого, стратегийн баримт бичигт тулгуурласан цогц үйл ажиллагаа гэдгээрээ онцлогтой юм.

Олон улсын хөндлөнгийн үнэлгээг тодорхой үе шаттайгаар ийнхүү зохион байгуулж байгаа нь дээрх хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явц, үр дүнг бодитой, хараат бус байдлаар үнэлэхэд нөлөөлөх юм.

Олон улсын үнэлгээний баг энэ сарын 26-ныг дуустал Сэлэнгэ аймагт ажиллана.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28