Шатахууны нийлүүлэлтэд тасалдал үүсээгүй, дотоодын нөөц хэвийн түвшинд байна гэв
Б. Марал
2026-03-25
/
Улс төр

Шатахууны нийлүүлэлтэд тасалдал үүсээгүй, дотоодын нөөц хэвийн түвшинд байна гэв

 

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр өчигдөр Эдийн засаг, хөгжлийн яаманд “Шатахууны үнийн зөвлөл”-ийн төлөөллийг хүлээн авч уулзан, цаг үеийн нөхцөл байдал болон авч хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээний талаар санал солилцлоо.

Уулзалтаар Ойрх Дорнодын бүс нутагт үүсээд буй мөргөлдөөнтэй холбоотойгоор олон улсын зах зээлд нефтийн бүтээгдэхүүний үнэ өсөж буй нь Монгол Улсын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, эрсдэлийг бууруулах бодлогын шийдлийн талаар хэлэлцэв.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөөц бүрдүүлэлт, татан авалтын цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, нийлүүлэлтийн тасалдал үүсээгүй, дотоодын нөөц хэвийн түвшинд байгааг танилцууллаа.

“Шатахууны үнийн зөвлөл”-ийн зүгээс дэлхийн зах зээл дэх газрын тосны үнийн өсөлт, түүнчлэн ОХУ-аас нийлүүлэх шатахууны хил үнийн нэмэгдэл нь дотоодын зах зээл дээрх жижиглэнгийн үнийн өсөлтөд шууд нөлөөлөх нөхцөл бүрдэж байгааг онцлов. Иймд үнийн огцом өсөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор хэд хэдэн саналтай байгаагаа илэрхийлж, байр сууриа хэлсэн юм.

Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр уулзалтын үеэр хэлсэн үгэндээ, олон улсын зах зээл дээрх нефтийн үнийн өсөлт нь манай улсын импортын инфляцын гол шалтгаан болж байна. Иймд богино хугацаанд үнийн огцом өсөлтөөс үүдэх дарамтыг бууруулах, дунд хугацаанд зах зээлийн тогтвортой байдлыг хангах хэрэгтэй” гэдгийг онцлов. Түүнчлэн төрөөс хэрэгжүүлэх бодлого нь зах зээлийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байх, төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах зарчимд тулгуурлах ёстойг тэмдэглэлээ.

Уулзалтын дүнд холбогдох байгууллагуудын саналыг нэгтгэн боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар боллоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28