Мөргөлдөөнийг зогсоох төлөвлөгөөг АНУ-аас Иранд хүргүүлжээ
Б. Марал
2026-03-25
/
Дэлхий

Мөргөлдөөнийг зогсоох төлөвлөгөөг АНУ-аас Иранд хүргүүлжээ

 

АНУ-ын засаг захиргаа мөргөлдөөнөөс гарах тухай төлөвлөгөөг Ираны талд хүргүүлсэн талаар нэрээ нууцалсан албан тушаалтнууд “New York Times” сонинд мэдээлжээ. 

“Ойрх Дорнодод дайныг зогсоох 15 заалт бүхий төлөвлөгөөг АНУ-аас Иранд хүргүүлсэн нь Дональд Трампын захиргаа мөргөлдөөнийг зогсоох гарц олохыг эрмэлзэж байгааг илтгэж байна” гэж тус сонины нийтлэлд дурдаад, Иранд явуулж буй ажиллагаанаас эдийн засагт учирч буй үр дагавартай тэмцэж буй үед ийм алхмыг хийж байна гэж бичсэн байна. 

Үүнээс гадна, уг төлөвлөгөөнд Ираны пуужингийн болон цөмийн хөтөлбөрүүд зэрэг гол асуудлуудыг тусгажээ. Мөн далайн тээврийн аюулгүй байдлыг сэргээх, ялангуяа Ормузын хоолой дахь нөхцөл байдлыг хэвийн болгох асуудлыг тусад нь тусгасан байна. Хоолойг хаасны улмаас эрчим хүчний эх үүсвэрүүдийн нийлүүлэлт тасалдаж, дэлхийн зах зээлд газрын тос, хийн үнэ огцом өссөн юм.

АНУ-ын төлөвлөгөөг Ираны талд дамжуулахад Пакистан зуучлагчийн үүрэг гүйцэтгэжээ.

Ираны эсрэг явуулж буй АНУ, Израилын хамтарсан ажиллагаа хоёрдугаар сарын 28-наас хойш үргэлжилж байгаа бөгөөд талууд харилцан цохилт өгсөөр байна. Д.Трамп Иранд шахалт үзүүлж, Ормузын хоолойг нээхийн тулд тус улсын Харк арлыг эзлэх авахаар зэхэж байгаа тухай өмнө нь “Axios” цахим хуудсанд мэдээлжээ. 

Вашингтон, Техран хоёр маш үр бүтээлтэй хэлэлцээ хийсэн тул Ираны эрчим хүчний дэд бүтцүүдэд өгөх цохилтыг тав хоногоор хойшлуулахыг Пентагонд үүрэг болгосон гэж Д.Трамп даваа гаригт мэдэгдсэн юм. Харин Ираны парламентын дарга Мохаммад-Багер Галибаф үүнийг няцааж, зах зээлд нөлөөлөх гэсэн худал мэдээлэл гэж мэдэгдсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28