Зөрчлийн улмаас учирсан 299,6 сая төгрөгийг зөрчил шалган шийдвэрлэх явцад нөхөн төлүүлжээ
Б. Марал
2026-03-24
/
Нийгэм

Зөрчлийн улмаас учирсан 299,6 сая төгрөгийг зөрчил шалган шийдвэрлэх явцад нөхөн төлүүлжээ

 

Прокурорын байгууллага 2026 оны 3 дугаар сарын 16- 23-ны өдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтны хүлээн авсан 222,080 зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэсэн байна. 

Үүнээс эрх бүхий албан тушаалтан 215,455 буюу 97 хувийг газар дээр нь, 2098 буюу 0.9 хувийг бүртгэлд авч хялбаршуулсан журмаар торгох шийтгэл оногдуулж, 1729 буюу 0.8 хувьд нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ.

Прокурор эрх бүхий албан тушаалтны зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн 1,582 шийдвэрийг хянаж, 75 буюу 4.7 хувийг хүчингүй болгож, зөрчлийн хэрэг нээж зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагад шилжүүлсэн байна. 

Мөн эрх бүхий албан тушаалтны зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон 99 шийдвэрийг хянаж, 6 буюу 6.1 хувийг хүчингүй болгож, нэмэлт зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийлгэхээр буцааж, 2 буюу 2 хувьд  эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, 25 буюу 25.2 хувьд эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж  шийдвэрлэн хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээжээ.

 

Зөрчлийн улмаас нийт 1,4 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 299,6 сая буюу 0.9 хувийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад нөхөн төлүүлжээ.

Бүртгэгдсэн нийт зөрчлөөс Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 211,305 буюу 95.1 хувийг, Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 2313 буюу 1.3 хувийг, Автотээврийн тухай хууль зөрчих зөрчил 1060 буюу 0.5 хувийг, Жолоочийн даатгалын тухай хууль зөрчих зөрчил 1020 буюу 0.5 хувийг эзэлж байгаа нь хамгийн их байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28