Кремлийн музейд “Чингис хааны удмынхан ба оросууд” үзэсгэлэн нээгдлээ
Б. Марал
2026-03-24
/
Нийгэм

Кремлийн музейд “Чингис хааны удмынхан ба оросууд” үзэсгэлэн нээгдлээ

 

 ОХУ-ын Москва хотын Кремлийн музейд 2026 оны гуравдугаар сарын 19-ний өдөр “Чингис хааны удмынхан ба оросууд” үзэсгэлэн албан ёсоор нээлтээ хийлээ.  Энэхүү үзэсгэлэн нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины “Ард түмний эв нэгдлийн жил” хэмээн 2026 оныг зарласан арга хэмжээний хүрээнд нээгдэв. Москвагийн Кремлийн музейн 220 жилийн ойд зориулан гаргаж буй томоохон үзэсгэлэн юм.

   ОХУ-д Их Монгол Улсыг үндэслэн байгуулагч Эзэн Чингис хааны нэрээр нэрлэгдсэн анхны албан ёсны үзэсгэлэн боллоо. Кремлийн ордны Успескийн хонхот цамхаг, Патриархын цогчин сүмийн танхимд дэлгэгдсэн үзэсгэлэнг нээж, Кремлийн музейн ерөнхий захирал Елина Гагарин хэлсэн үгэндээ “Чингис хаан түүний удмынхан ба Орос орны түүхэн харилцаа, тэдгээрийн олон талт түүхийн агуулгыг шингээсэн үзэсгэлэнг бөгөөд, ОХУ-ын томоохон музей, номын сан, хувь цуглуулагчдад хадгалагдаж буй хосгүй үнэт ховор 150 гаруй дурсгалаас бүрдсэн” томоохон үзэсгэлэнг гаргаж байна хэмээв.

   Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын “Чингис хаан” үндэсний музейн захирал, академич С.Чулуун оролцож нээлтийн үг хэллээ. Тэрбээр “Чингис хаан түүний угсааны эзэнт гүрэн Евро-Азийн уудам тал нутагт өөрийн ертөнцийг бий болгож, улс төр, эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, цэргийн урлагийн их солилцоог буй болгосон. Өнөөгийн ертөнцийг үндэслэгч хэмээн дэлхийн олон түүхч, эрдэмтэд нэгэнтээ зөвшөөрч байна. Тэд өрнө, дорнын олон улс оронд өөрийн эрхшээлийг тогтоохдоо байлдан дагуулагч бус өөрийн өв, өндөр статус, нөлөөг өргөн хүрээнд буй болгож чадахсан.

    Мөн тэдгээр улс орны ард түмний шашин шүтлэг, уламжлалт ахуй соёл, амьдралын онцлог, үнэт зүйлийг хүндэтгэж байсныг түүхэн дурсгалууд, бичгийн эх сурвалжууд илтгэн харуулна. Байлдан дагуулалд сүйтгэл, түйвээн, эрх мэдлийн тогтолцоо үйлчлэх нь тухайн цаг үеийн дэлхийн дэг журам гэж ойлгогддог. Чингис хаан, түүний угсааныханы үлдээсэн өв, нөлөө, их солилцоо дэлхийн олон оронд ул мөр болон үлдэж тэдгээр улс орны дараа дараагийн хувь заяанд нөлөө үзүүлсэн нь үнэн түүх юм.

   Москвагийн Кремлийн музейнүүд Оросын Соёлын яамны дэмжлэгтэйгээр XV-XVII зууны Оросын хаант улсын Чингис хааны үр удмынханд зориулагдсан томоохон үзэсгэлэнг анх удаа танилцуулж байгаа нь зөвхөн Оросын ард түмний түүх төдийгүй Монголчууд бидний түүхийн судалгаанд ч нэн чухал, сонирхолтой, шинэ боломж нээж өгч буй юм. Монголын эзэнт гүрэн болон Алтан Ордын өв уламжлал, Орос-Татар улсуудын холбоо, соёлын нөлөө, хаад ноёдын гэрлэлт, ордны ёслолын хүрээнд тэдний түүхийг судалж харилцааны цоо шинэ түүхийг тодруулах боломж олгож байна” гэдгийг тодотгон хэлсэн байна.

   Үзэсгэлэнд Москвагийн Кремлийн музей, “Эрмитаж”, Улсын түүхийн музей, Ш.Маржанигийн соёлын сан, Санкт-Петербург дэх Үндэсний номын сан, Оросын музей зэрэг оросын түүх соёлын 10 гаруй байгууллагад хадгалагдаж буй Монголын эзэнт гүрэн, Алтан Орд улсын түүхэнд холбогдох 150 гаруй шилмэл үзмэр оролцож байна. Өөрөөр хэлбэл өнөөгийн Оросын нутагт хадгалагдаж үлдсэн Чингис хааны удмынхантай шууд холбогдох түүхэн өв дурсгал гэж баттай хэлж болох олон үзмэр анх удаа үзэгчдийн хүртээл болж байгаа юм.

    Тус үзэсгэлэн нь Оросын түүх бичлэг дэх Монголын эзэнт улс, Чингис хааны удмынханы Оросын түүхэн дэх үүрэг байр суурь, тэдний харилцааны асуудлыг цоо шинээр авч үзэх боломж олгож байгаагаараа түүхэн ач холбогдолтой юм. ”Чингис хааны үр сад: Орос орон ба дэлхий дахин” үзэсгэлэнг ирэх долоодугаар сарын 19-ний өдрийг хүртэл Москвагийн Кремлийн музейд дэлгэгдэх бөгөөд, олон нийтэд зориулсан лекц, тайлбарт аялал, боловсролын хөтөлбөрүүд зэрэг цуврал олон арга хэмжээ зохион байгуулагдахаар төлөвлөсөн аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28

"Улаанбаатар хотын Нийтийн тээврийн стратеги” төслийн хаалтын семинар боллоо

2026-05-28

Европын орнуудаас шинэ технологи нэвтрүүлэх сонирхлоо илэрхийлэв

2026-05-28

Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

2026-05-28

СХД-ийн 28-р хороонд 1000 хүүхдийн баярын арга хэмжээ боллоо

2026-05-28

СХД-ийн 7 дугаар хороо, “Тэс Петролиум” ШТС-аас “Жива” маркет хүртэлх авто замын зүүн урсгалыг маргааш хаана

2026-05-28

1072 хувьцааг өвлүүлэн шилжүүлэхтэй холбоотой 3 төрлийн сервис хөгжүүлж, ХУР системд нийлүүллээ

2026-05-28

Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ

2026-05-28

Эбола вируст өвчний дэгдэлт тохиолдлын тоо нэмэгдэж байна

2026-05-28

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд

2026-05-28

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

2026-05-28

Хятадад малчин ажилд авна гэх зарын дагуу 700 анкет иржээ

2026-05-28

Мал эмнэлгийн салбарын тулгамдсан асуудлыг бүрэн зургаар харж, цогцоор нь шийднэ

2026-05-28

Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ

2026-05-28

Америкийн зэвсэгт хүчин Иранд дахин цохилт өгчээ

2026-05-28

Европт нийлүүлж буй зэвсэг техникийн тоо хэмжээг эрс бууруулна

2026-05-28