Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов
Б. Марал
2026-02-12
/
Улс төр

Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов

 

Нийслэлийн хэмжээнд хэрэгжиж буй 16 мега төслийн гүйцэтгэл, тулгамдсан асуудлыг тогтмол хэлэлцдэг долоо хоног тутмын шуурхай хурал өнөөдөр болж, нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай удирдан зохион байгууллаа. Хурлаар дэд бүтэц, авто зам, нийтийн тээвэр, орон сууцжуулалт, эрчим хүчний чиглэлээр хэрэгжиж буй төслүүдийн гүйцэтгэл, шийдвэрлэх шаардлагатай асуудал болон өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг нэгтгэн дүгнэж, цаашид хэрэгжилтийг эрчимжүүлэх тодорхой чиглэл, үүргийг холбогдох байгууллагуудад өглөө.

Хурлын үеэр мега төслүүдийн явцаас танилцууллаа. Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцож, тодруулга хүргүүлээд байна. 

Улаанбаатар Трам төслийн Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг мэргэжлийн зөвлөлд танилцуулахаар бэлтгэл хангаж байна.Нэгдүгээр тойрог зам төслийн нарийвчилсан зураг төслийн даалгаврын бэлтгэл хангагдсан бол хоёрдугаар тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яаманд хүргүүлсэн.

Туулын хурдны зам төслийн ажлын зураг 94.5 хувьтай, геологийн өрөмдлөг 15 хувьтай, 3 дугаар кемпийн оффис, ажилчдын орон сууц болон түр байгууламжийн ажлын явц 45 хувьтай үргэлжилж байна. 4 дүгээр кемпийн газрын зөвшөөрөл гарсан бөгөөд кемпийн бүтээн байгуулалтад шаардлагатай бараа, материалыг талбайд буулгах бэлтгэл ажлыг хангаж байна. Ирэх сарын 15-наас газар шорооны ажлыг, дөрөвдүгээр сарын дундаас гүүрийн барилга угсралтын ажлыг эхлүүлнэ. 

Тусгай замын автобус (BRT) төслийн ТЭЗҮ магадлалын шатандаа явж байгаа бөгөөд зээлийн хэлэлцээр Засгийн газраар дэмжигдэж, Азийн хөгжлийн банктай хамтын ажиллагаа үргэлжилж байна.  Олон түвшний уулзвар төслийн хүрээнд таван байршилд ТЭЗҮ болон зам гүүрний ажлын зураг төсвийн магадлалын ерөнхий дүгнэлт гарсан. Инженерийн шугам сүлжээний зөвшилцөл хийгдэж байна. 

Дүүжин замын тээвэр төслийн “Яармаг–Өнөр хороолол” чиглэлд 4.2 км шугам 54 хувийн гүйцэтгэлтэй. 19 тулгуур баганаас 14-ийг угсарч дууссан. 150 чингэлэг ачаанаас 114 нь талбайд буусан. Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн газар чөлөөлөлт 73 хувьтай. Үнсэн шугам шилжүүлэх ажил дууссан. Байгаль орчны үнэлгээ болон усны судалгааны ажил үргэлжилж байна. 

Сэлбэ орон сууцжуулах төслийн талбайд өнөөдрийн байдлаар 120 гаруй хүн, 17 техник ажиллаж байна. Олон нийтийн бүсэд төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулалтын материалыг гуравдугаар сарын 2-ны өдрийн 16:00 цагт хаана. Ханын материал орон сууцжуулах төслийн газар чөлөөлөлт 98 хувьтай буюу 6 нэгж талбар үлдсэн. Ажлын зураг төсөл 90 хувийн гүйцэтгэлтэй. 

Баянхошуу хот орлогод нийцсэн ногоон орон сууц төслийн хүрээнд өнгөрсөн нэгдүгээр сарын 26-ны өдөр НОСК-ийн ашиглалтын хэлтэс гүйцэтгэгчээс байрнуудын түлхүүрийг хүлээн авч дууссан бөгөөд 2026 оны үйл ажиллагааны болон худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг боловсруулаад байна. Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн хүрээнд гүйцэтгэгчтэй тарифын асуудлыг гэрээнд тусгахаар шийдвэрлэсэн. Тусгай зөвшөөрөл авахаар ажиллаж байна. Түүнчлэн Морингийн давааны хогийн цэгт үйлдвэрлэл, технологийн парк байгуулах төлөвлөлтийн шийдэл боловсруулсан.

Хөрсний ус, үерийн хамгаалалт төслийн “Багц 1”-т үерийн ус зайлуулах далан, “Багц 2”-т бохир усны шугам доторлох ажлын хүрээнд боловсруулж буй ТЭЗҮ-ийн эцсийн шатны тайланг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд хүргүүлсэн. Эмээлт эко аж үйлдвэрийн парк төслийн хүрээнд EPC гэрээний дагуу зургийн ажил эхэлсэн.

Хүннү хот төслийн хүрээнд Улаанбаатар-Хүннү олон улсын транзит зочид буудлын төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр төсөлд хамтарсан ажлын хэсэг ажиллаж байна. Хөрөнгө оруулагч тал болон нийслэл хэдэн хувийг эзэмших асуудлыг ажлын хэсгийн хурлын шийдвэрээр тогтооно. Туул усан цогцолбор төсөлд ТЭЗҮ болон холбогдох судалгааны ажил хийгдэж байна. Лаг шатаах үйлдвэр төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр бүрэн шинжилгээ хийх чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан.

ЭХ СУРВАЛЖ: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28