Бортээгийн ордод хөрөнгө оруулахаар гадаад, дотоодын 7 байгууллага саналаа ирүүлжээ
Б. Марал
2026-03-24
/
эдийн засаг

Бортээгийн ордод хөрөнгө оруулахаар гадаад, дотоодын 7 байгууллага саналаа ирүүлжээ

 

УИХ-ын 2025 оны 103 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Засгийн газраас Тавантолгой бүлэг ордын Бортээгийн хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулах, хөрөнгө оруулж хамтран ажиллах төслийг Монгол Улсад анх удаа олон нийтэд нээлттэй, ил тод сонгон шалгаруулалтын зарчмаар хэрэгжүүлж эхэллээ.

Бортээгийн ордод хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсэн дотоод, гадаадын нийт 7 аж ахуйн нэгж, консорциум саналаа ирүүлсэн. Сонгон шалгаруулалтыг 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдөр зарлаж, материалыг 03 дугаар сарын 23-ны 13:00 цаг хүртэл хүлээн авч, нээлтийн хурлыг мөн өдөр 14:00 цагт оролцогч бүх талуудын төлөөллийг байлцуулан ил тод зохион байгууллаа.

Монгол Улсын Засгийн газар төслийн нийт хугацаанд Монголын талд ногдох өгөөжийг 51 хувиас бууруулахгүй байх зарчмыг баримталж байгаа бөгөөд Тэргүүн шадар сайд, Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг ирүүлсэн саналуудыг санхүү, эдийн засгийн өгөөж, төсөл хэрэгжүүлсэн туршлага, ордыг цогцоор хөгжүүлэх төлөвлөгөө зэрэг шалгуур үзүүлэлтээр харьцуулан үнэлж, хамгийн үр ашигтай хөрөнгө оруулалтын шийдлийг Засгийн газарт танилцуулах юм. Энэхүү төсөл нь Монгол Улсад уул уурхайн томоохон ордыг анх удаа нээлттэй өрсөлдөөн, ил тод шалгаруулалтаар эдийн засгийн эргэлтэд оруулж буй жишиг загвар болж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28