Налайх дүүргийн 119 дүгээр сургуулийн багш Д.Нэргүй төсөл бичиж, санхүүжилт босгон ангиа тохижуулжээ
Б. Марал
2026-03-24
/
Нийгэм

Налайх дүүргийн 119 дүгээр сургуулийн багш Д.Нэргүй төсөл бичиж, санхүүжилт босгон ангиа тохижуулжээ

 

“Хүүхдүүд минь энэ танхимдаа нүд нь гялалзсаар орж ирээд, 40 минутад үймүүлэх завгүй хичээлээ үздэг шүү дээ” гэж хэлэн инээмсэглэх Д.Нэргүй багшийн 8 жилийн хөдөлмөр өнөөдрийн энэ жишиг ангийг бүтээжээ.

Д.Нэргүй багш дүүрэгтээ төдийгүй улсдаа ганцхан байх байгалийн ухааны түшиц кабинетыг 2018 оноос хойш төсөл бичиж, 8 байгууллагаас 60 орчим сая төгрөгийн санхүүжилт босгон танхимаа тохижуулсан байна.

Энэ танхимд төрөл бүрийн газар зүйн макетууд, VR дэлгэц, сарны гадарга дуранддаг дуран, нар сарны хиртэлтийг харуулдаг багаж, усны эргэлтийг харуулдаг багаж, дэлхийн дотоод бүтэц болон одны ордыг харуулсан глобус,улс төрийн глобус, салхины чиг хурд хэмждэг багаж гэх мэт 6-аас 12 дугаар ангийн хүүхдүүд газар зүй, байгалийн ухааны хичээлийг шимтэн судлах бүх төрлийн хичээлийн хэрэглэгдэхүүнийг бүрдүүлсэн нь бахархал төрүүлж байлаа.

Хүн зорилготой, хүсэл тэмүүлэлтэй, түүндээ хүрэх зориг, итгэл үнэмшилтэй байвал БОЛОМЖГҮЙГ БОЛОМЖТОЙ болгодгийг Налайх дүүргийн Ерөнхий боловсролын 119 дүгээр сургуулийн газар зүйн багш Д.Нэргүй үлгэрлэсэн юм.

Олон олон инженер, эмч, багш, газар зүй, байгалийн ухааныг шимтэн судлах шинжлэх ухаанчид, эрдэмтэд энэ танхимаас жигүүрээ дэлгэн төрөн гарна гэдэгт итгэл дүүрэн байна.

Өөрийн хөдөлмөрөөрөө бусдыг үлгэрлэж, ирээдүйн Монгол хүнийг бүтээхэд чин сэтгэл зүрхээрээ ажиллаж байгаа Налайх дүүргийн Ерөнхий боловсролын 119 дүгээр сургуулийн газар зүйн багш, Монгол Улсын зөвлөх багш Д.Нэргүй танд талархал илэрхийлье.

Цаашид жижиг оврын цаг уурын станц байгуулахад нь хувиасаа болон "Сайнбуян сан"-ийн зүгээс дэмжиж хамтран ажиллана гэдгээ илэрхийлж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28