БНХАУ шатахууны үнээ нэмэхээр боллоо
Б. Марал
2026-03-23
/
Дэлхий

БНХАУ шатахууны үнээ нэмэхээр боллоо

 

Хятадын эрх баригчид дотоодын бензин, дизель түлшний жижиглэнгийн үнийг нэмэхээр шийдвэрлэсэн тухай тус улсын Хөгжил, шинэчлэлийн хэрэг эрхлэх хорооны цахим хуудсанд мэдээлжээ.

Тодруулбал, гуравдугаар сарын 24-нөөс эхлэн нэг тонн бензиний үнэ 1 160 юаниар (168 ам.доллар), дизель түлшний үнэ 1 115 юаниар (161 ам.доллар) нэмэгдэнэ. Бүс нутгуудын зохицуулалтаас хамааран нэг тонн бензиний үнэ 10 415-10 855 юань (1 509-1 573 ам.доллар), дизель түлшний үнэ 9 460–9 800 юань (1 371-1 420 ам.доллар) болох аж.

Хятадад одоо мөрдөгдөж буй шатахууны үнийг төрөөс зохицуулах бодлогын дагуу хэрэв дэлхийн зах зээл дээрх газрын тосны ханшийн өөрчлөлт нь дотоодын зах зээл дээр нэг тонн шатахууны үнийг 50 гаруй юаниар нэмэгдэх эсвэл буурахад хүргэж, ийм нөхцөл байдал ажлын 10 хоногийн турш үргэлжилсэн тохиолдолд бензин, дизель түлшний үнийг тохируулдаг байна.

Эрх баригчдын олгож буй татаасаас шалтгаалан Хятадын бүс нутгуудад бензин, дизель түлшний үнэ ялгаатай байдаг. Хамгийн өндөр үнийг Чэндү хотод, хамгийн хямд үнийг Шинжаан Уйгурын өөртөө засах оронд тогтоосон байна.

Өмнөх үнийн өсөлтийн тохируулгыг гуравдугаар сарын 10-нд хийжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28

"Улаанбаатар хотын Нийтийн тээврийн стратеги” төслийн хаалтын семинар боллоо

2026-05-28

Европын орнуудаас шинэ технологи нэвтрүүлэх сонирхлоо илэрхийлэв

2026-05-28

Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

2026-05-28

СХД-ийн 28-р хороонд 1000 хүүхдийн баярын арга хэмжээ боллоо

2026-05-28

СХД-ийн 7 дугаар хороо, “Тэс Петролиум” ШТС-аас “Жива” маркет хүртэлх авто замын зүүн урсгалыг маргааш хаана

2026-05-28

1072 хувьцааг өвлүүлэн шилжүүлэхтэй холбоотой 3 төрлийн сервис хөгжүүлж, ХУР системд нийлүүллээ

2026-05-28

Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ

2026-05-28

Эбола вируст өвчний дэгдэлт тохиолдлын тоо нэмэгдэж байна

2026-05-28

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд

2026-05-28

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

2026-05-28

Хятадад малчин ажилд авна гэх зарын дагуу 700 анкет иржээ

2026-05-28

Мал эмнэлгийн салбарын тулгамдсан асуудлыг бүрэн зургаар харж, цогцоор нь шийднэ

2026-05-28

Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ

2026-05-28

Америкийн зэвсэгт хүчин Иранд дахин цохилт өгчээ

2026-05-28

Европт нийлүүлж буй зэвсэг техникийн тоо хэмжээг эрс бууруулна

2026-05-28