Албан тушаалтан 350 сая төгрөг завшсан хэргийг шүүхэд шилжүүлжээ
Б. Марал
2026-03-23
/
Улс төр

Албан тушаалтан 350 сая төгрөг завшсан хэргийг шүүхэд шилжүүлжээ

 

 Прокурорын байгууллага 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 20-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 48,116 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ. Дээрх хугацаанд 1,398 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 566 хэрэг шинээр нээж, 304 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 120, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 73, Өмчлөх эрхийн эсрэг 64, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 13, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 10, Хүний амьд явах эрхийн эсрэг болон Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг тус бүр 8, Авлигын гэмт хэрэг 5, Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг, Кибер аюулгүй байдлын эсрэг, Эдийн засгийн гэмт хэрэг тус бүр 1 яллах дүгнэлт үйлдсэн байна.

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 120 гэмт хэргийг зүйлээр нь авч үзвэл, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан 8, хүндэвтэр хохирол санаатай учруулсан 11, хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан 1, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан 97, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 3 хэрэг байна.

Нийслэлийн прокурорын газраас шүүхэд шилжүүлсэн хэргээс дурдвал

- Ж.Б нь ..... газрын ....төв лабораторийн шинжилгээ хариуцсан ахлах шинжээчээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, О.Б, Б.О, Ж.Н, Ж.М, Д.А нартай бүлэглэн шинжилгээ хийх нэрийдлээр үнийн саналыг өөрчлөн, тайланг хуурамчаар гаргуулж, төрийн сангаас нэр бүхий хуулийн этгээдийн данс руу 428,4 сая төгрөгийг шилжүүлж, улмаар өөрийн данс руу 350 сая төгрөгийг шилжүүлэн авч, төсвийн хөрөнгийг хувьдаа завшсан хэрэгт Эрүүгийн хуулийн 17.4 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дах хэсэг (Завших) -т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;

- М.О нь Монгол Улсад худалдаалах зөвшөөрөлгүй, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, гадаад улсад үйлдвэрлэсэн эмийг улсын хилээр нэвтрүүлсэн, худалдан борлуулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг (Хууль бусаар эм, эмийн түүхий эд, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх-экспортлох, импортлох-ханган нийлүүлэх, худалдах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд;

- Э.Э нь өөрөө хэрэглэх зорилгоор НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан (delta-9-tetrahydrocannabinol) бодисын агууламжтай ургамлыг худалдаалах зорилгогүйгээр түүж бэлтгэсэн, хадгалсан, мөн 1971 оны “Мансууруулах эмийн тухай” конвенцын II жагсаалтад багтсан (methamphetamine) агууламжтай бодисыг хууль бусаар олж авч, хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

С.Бямбацогт ХҮН намын зөвлөлд мэдээлэл өгч байна

Өчигдөр 14 цаг 06 мин

Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.7 тэрбум төгрөгөөр арвижлаа

Өчигдөр 14 цаг 02 мин

Увс аймгийн гол, нууруудын мөс нимгэрч, цөмрөх эрсдэлтэй байгааг анхаарууллаа

Өчигдөр 13 цаг 48 мин

ОХУ долоодугаар сарын эцэс хүртэл бензин экспортлохоо зогсооно

Өчигдөр 12 цаг 32 мин

Хөх халим тив дамнан нүүдэллэдэг...

Өчигдөр 12 цаг 17 мин

Хятадад усан доогуур 14 км урт туннель барьжээ

Өчигдөр 12 цаг 14 мин

Улсын гадаад валютын нөөц 7.2 тэрбум ам.долларт хүрчээ

Өчигдөр 12 цаг 13 мин

АНУ Ираны хамгийн өндөр гүүр лүү халджээ

Өчигдөр 11 цаг 40 мин

ТББХ: “УИХ-ын дарга намаасаа түдгэлздэг байх” хуулийг дэмжлээ

Өчигдөр 11 цаг 15 мин

Хуурайшилтын үед урамшуулалт эргүүл ажиллана

Өчигдөр 11 цаг 12 мин

Оюутны аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан болно

Өчигдөр 10 цаг 52 мин

Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Өчигдөр 10 цаг 50 мин

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга хавсран суух Элчин сайд нарын Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг хүлээн авлаа

Өчигдөр 10 цаг 47 мин

Ө.Магсаржав: Бургас 2-5 жилийн дотор 4-5 метр ургадаг

Өчигдөр 10 цаг 45 мин

Хөгжлийн бэрхшээлтэй болон аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030 онд хэрэгжүүлнэ

Өчигдөр 10 цаг 42 мин

АТГ: 169.0 сая төгрөгийн хохирол учруулсан албан тушаалтнуудад холбогдох хэргийг прокурорт шилжүүлэв

Өчигдөр 10 цаг 39 мин

Автомашин хөдөлж эхлэхээс өмнө суудлын бүсээ зүүж хэвшээрэй

Өчигдөр 10 цаг 38 мин

Нийслэлийн 5 дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ

Өчигдөр 10 цаг 37 мин

“Ахмадын амралт, сувиллын төв”-ийн барилгыг нийслэлийн өмчид хүлээлгэн өглөө

Уржигдар 17 цаг 28 мин

“Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав

Уржигдар 17 цаг 26 мин