Цагаан ордны талбайд Кристофер Колумбын хөшөө сүндэрлэв
Б. Марал
2026-03-23
/
Дэлхий

Цагаан ордны талбайд Кристофер Колумбын хөшөө сүндэрлэв

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа тус улсын түүх, соёлын дүр төрхийг шинэчлэх бодлогынхоо хүрээнд Цагаан ордны талбайд Италийн аялагч Христофор Колумбын хөшөөг байрлуулжээ.

Д.Трамп “Америкийн эсрэг” үзэл суртлын эсрэг явуулж буй энэхүү кампанит ажлынхаа хүрээнд боолчлолтой холбоотой үзмэрүүдийг буулгаж, Холбооны улсын үеийн хөшөө дурсгалуудыг сэргээн босгож байгаа юм. Харин иргэний эрхийн төлөө тэмцэгчид "эдгээр алхам нь нийгмийн олон арван жилийн ололт амжилтыг ухрааж болзошгүй" хэмээн үзэж байна.

“Уг хөшөөг Цагаан ордны цогцолбор дахь Эйзенхауэрын нэрэмжит Гүйцэтгэх засаглалын ажлын байрны хойд талд байршуулсан” гэж Ерөнхийлөгч Д.Трамп Америк дахь итали гаралтай иргэдийн холбоонд ням гарагт илгээсэн захидалдаа дурджээ.

Тэрбээр уг хөшөөг Засгийн газарт бэлэглэсэн тус холбооныхонд талархал илэрхийлсэн байна.

2020 онд өнгөт арьст иргэн Жорж Флойд амиа алдсантай холбоотойгоор өрнөсөн “Black Lives Matter” хөдөлгөөний эсэргүүцлийн жагсаалын үеэр АНУ-ын хэд хэдэн хотод Колумбын хөшөөг буулгасан юм. Италийн далайчин Христофор Колумб 1490-ээд оноос эхлэн Испанийн санхүүжилтээр аялж, европчууд Америк тивийг эзлэн авах эхлэлийг тавьсан гэж үздэг. Жорж Флойдын амь насыг хөнөөсөн хэрэг нь колоничлол, боолчлолын үеээс үлдсэн өвийг дэлхий даяар дахин эргэн харахад хүргэсэн. Арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг тэмцэгчид Х.Колумбыг уугуул иргэдтэй харгис хэрцгий харьцаж байсныг бүдэгрүүлэн харуулах, түүнийг баатар мэтээр дүрслэхийг эсэргүүцэж байв.

Д.Трамп захидалдаа Х.Колумбыг “Америкийн жинхэнэ баатар бөгөөд дэлхийн түүхэн дэх хамгийн эрэлхэг, алсын хараатай хүмүүсийн нэг” хэмээн тодорхойлжээ. Цагаан ордны талбайд байрлуулсан уг хөшөө нь 1984 онд Ерөнхийлөгч асан Рональд Рейган Балтимор хотод нээж байсан хөшөөний шинэчилсэн хувилбар юм. Уг хөшөөг 2020 онд жагсагчид боомтын усан дотор хаяж байсан бөгөөд Д.Трамп захидалдаа тэднийг “Америкийн эсрэг үймээн самуун дэгдээгчид” гэж нэрлэсэн байна.

Мөн өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Дотоод хэргийн яамнаас Тусгаар тогтнолын тунхаг бичигт гарын үсэг зурсан, боол эзэмшигч асан Цезарь Роднигийн хөшөөг Вашингтонд байрлуулахаар шийдвэрлэснээ мэдэгдсэн байна.Үүнээс гадна 2020 оны жагсаалын үеэр буулгасан Холбооны улсын генерал Альберт Пайкийн хөшөөг өнгөрсөн онд Вашингтонд дахин босгоод байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28