ChatGPT-д зар сурталчилгаа нэвтрүүлсэн нь итгэл ба ашиг сонирхлын зөрчил байв уу
Б. Марал
2026-02-12
/
Дэлхий

ChatGPT-д зар сурталчилгаа нэвтрүүлсэн нь итгэл ба ашиг сонирхлын зөрчил байв уу

 

OpenAI компани энэ долоо хоногт ChatGPT платформ дээр зар сурталчилгаа туршиж эхэлснээ мэдэгдсэн. Үүнтэй зэрэгцэн тус компанид хоёр жилийн турш судлаачаар ажилласан, хиймэл оюуны загваруудын бүтэц, үнэ тогтоолт, анхны аюулгүй байдлын бодлогыг боловсруулахад оролцож байсан мэргэжилтэн ажлаасаа гарснаа зарласан нь анхаарал татав.

Тэрээр ажлаасаа гарах болсон шалтгаанаа тодорхой тайлбарласан. Анх OpenAI-д ажиллахдаа хиймэл оюуны хөгжлийг зөв чиглэлд удирдаж, технологиос үүдэх эрсдэлийг урьдчилан тооцож, хамгаалалтын бодлого боловсруулахад хувь нэмрээ оруулна гэж итгэж байжээ. Гэвч цаг хугацааны явцад компанийн стратеги өөрчлөгдөж, анх тавигдаж байсан ёс зүйн болон нийгмийн асуултууд хоёрдугаарт тавигдаж эхэлсэн гэж тэр үзсэн байна.

Сүүлийн хэдэн жилийн хугацаанд ChatGPT хэрэглэгчид урьд өмнө байгаагүй хэмжээнд нээлттэй, илэн далангүй мэдээллийг энэ системд хуваалцаж ирсэн. Учир нь хүмүүс ямар нэгэн далд ашиг сонирхолгүй “ярианы дуу хоолой”-той ярьж байна гэж итгэж байв.

Хүмүүс чатботуудад:

  • Эрүүл мэндийн айдас, оношлогооны эргэлзээ

  • Харилцааны асуудал

  • Итгэл үнэмшил, шашин, үхлийн дараах амьдралын тухай бодол

  • Сэтгэлзүйн хямрал гэх мэт хамгийн хувийн, эмзэг мэдээллээ ярьдаг.

Ийм орчинд цугларсан өгөгдөл дээр тулгуурласан зар сурталчилгаа нь хэрэглэгчийн хамгийн эмзэг талуудыг ашиглах, улмаар нөлөөлөх, манипуляц хийх шинэ боломжийг нээж болзошгүй. Одоогоор бид ийм нөлөөллийн цар хүрээг бүрэн ойлгох, хянах хэрэгсэлгүй байна. Гэтэл эдийн засгийн загвар нь оролцоог нэмэгдүүлэх, хэрэглэгчийг удаан хугацаанд барих тусам илүү ашигтай болдог бол компанийн дотоод урамшууллын систем аажмаар анхны зарчмаа сулруулах эрсдэлтэй. 

Нийгмийн сүлжээний компаниуд анх хэрэглэгчийн өгөгдлийг хамгаална, ил тод ажиллана гэж амлаж байсан ч зар сурталчилгаанд суурилсан бизнесийн дарамт дор бодлого нь өөрчлөгдөж, хэрэглэгчийн хяналт хумигдсан. Ийм өөрчлөлт нэг өдөр гэнэт болдоггүй, харин аажмаар, жижиг алхмаар явагддаг. Эцэст нь энэ асуудал технологийн тухай биш, итгэлийн тухай юм. Хүмүүс ChatGPT-д итгэж, хамгийн хувийн асуудлаа хүртэл хуваалцсан. Хэрэв тэр итгэл эдийн засгийн эргэлтэд орж, аажмаар өөрчлөгдвөл хиймэл оюуны ирээдүй зөвхөн техникийн дэвшлээр хэмжигдэхгүй. Энэ бол бид ямар нийгэмд амьдрахыг хүсэж байгаатай холбоотой сонголт юм. Одоогоор бидэнд бодож, бүтэц зохион байгуулалтаа зөв тавих боломж бий.

Эх сурвалж: New York Times


 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28