Вьетнамын Ерөнхий сайд Орост айлчилж, эрчим хүчний томоохон гэрээнүүд байгуулна
Б. Марал
2026-03-23
/
Дэлхий

Вьетнамын Ерөнхий сайд Орост айлчилж, эрчим хүчний томоохон гэрээнүүд байгуулна

 

Вьетнамын Ерөнхий сайд Фам Минь Чинь ням гарагт Орос улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо. Энэхүү айлчлалын үеэр хоёр улс газрын тос, байгалийн хий зэрэг эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны хэд хэдэн гэрээнд гарын үсэг зурахаар төлөвлөж байгаа талаар эх сурвалж мэдэгдэв.

Ням гарагаас лхагва гараг хүртэл үргэлжлэх уг айлчлал нь дэлхийн хэмжээнд Ойрх Дорнод дахь дайнаас үүдэлтэй түлшний нийлүүлэлтийн доголдол нэмэгдэж буй энэ үед Вьетнам шатахууны нөөцөө бэхжүүлэх зорилготой юм.

Айлчлалын хүрээнд хоёр орны харилцааг гүнзгийрүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалт, эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарах аж. Ханойн мэдэгдэлд дурдсанаар, энэ үеэр цөмийн цахилгаан станцын төслүүд, мөн эрчим хүч, газрын тос, хийн салбарын хамтын ажиллагаатай холбоотой чухал гэрээнүүдийг байгуулах юм.

Түүнчлэн газрын тос, хийн салбарын хамтын ажиллагааг худалдаа, хайгуул, олборлолт, хүний нөөцийн бэлтгэл зэрэг бүх чиглэлд бэхжүүлэхээр төлөвлөжээ.

АНУ болон Израиль Ираны эсрэг дайны ажиллагааг хоёрдугаар сарын сүүлээр эхлүүлснээс хойш дэлхий даяар түлшний үнэ өсөж, хомсдол үүсэх эрсдэл нэмэгдсэн. Үүний улмаас Вьетнамд АИ-95 бензиний үнэ 50 хувь, дизель түлшний үнэ 70 хувиар тус тус өсөөд байна.

Ерөнхий сайд Фам Минь Чинь саяхан Катар, Кувейт, Алжир, Япон зэрэг орнуудаас түлшний дэмжлэг хүссэн утсаар яриа хийжээ.

Айлчлалын үеэр тэрбээр ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин-тай даваа гарагт уулзахаар төлөвлөсөн байна. Талууд Орос-Вьетнамын худалдааны асуудлууд болон эрчим хүч зэрэг салбар дахь хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх талаар хэлэлцэх юм.

ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин 2025 оны нэгдүгээр сард Ханойд айлчлах үеэр Орос улс Вьетнамд үндэсний цөмийн эрчим хүчний салбар байгуулахад оролцоход бэлэн гэдгээ илэрхийлж байсан. Мөн хоёр улс тухайн үед цөмийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ байгуулж, Вьетнам ойрын таван жилийн хугацаанд цөмийн цахилгаан станц барихаар зорьж байгаагаа мэдэгдэж байжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28