АНУ-ын сүрдүүлгийн дараа Иран хатуу мэдэгдэл хийв
Б. Марал
2026-03-23
/
Дэлхий

АНУ-ын сүрдүүлгийн дараа Иран хатуу мэдэгдэл хийв

 

Хэрэв цахилгаан станцууд руу нь довтолбол бүс нутгийн эрчим хүч, газрын тосны дэд бүтцэд хариу цохилт өгнө гэж Ираны парламентын дарга Мохаммад-Багер Галибаф мэдэгджээ.

“Бүс нутгийн чухал дэд бүтцийг, мөн эрчим хүч, газрын тосны дэд бүтцийг хууль ёсны бай гэж үзэх болно. Тэдгээрийг эргэлт буцалтгүйгээр устгах болно, ингэснээр нефтийн үнэ удаан хугацаагаар үргэлжлэн өссөөр байх болно” гэж Галибаф гуравдугаар сарын 22-ны ням гарагт X платформд бичжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өмнө нь 48 цагийн дотор Ормузын хоолойг нээхийг Иранаас шаардсан бөгөөд эс тэгвээс тус улсын эрчим хүчний объектуудыг устгана гэж сүрдүүлсний дараа дээрх мэдэгдлийг хийсэн байна.

Ираны Зэвсэгт хүчний төв штаб болох “Хатам-аль-Анбия”-гаас Ормузын хоолойг бүрэн хаана гэж Трампын тулган шаардалтын хариуд мөн мэдэгджээ. “Хэрэв АНУ Ираны цахилгаан станцууд руу довтолбол Ормузын хоолойг бүрэн хаах бөгөөд эвдэрсэн цахилгаан станцуудыг сэргээн засах хүртэл нээхгүй” гэж Ираны цэргийнхний мэдэгдэлд дурдсан байна. Уг мэдэгдлийг төрийн мэдлийн телевизээр дамжуулжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28