Барууны хоригт багтсан Оросын тагнуулын өндөр албан тушаалтныг Москвад буудан шархдуулжээ

Барууны хоригт багтсан Оросын тагнуулын өндөр албан тушаалтныг Москвад буудан шархдуулжээ

Барууны орнуудын хоригт багтаад байсан ОХУ-ын Цэргийн тагнуулын ерөнхий газрын (GRU) өндөр албан тушаалтан Москвад байрныхаа орцонд буудуулж, хүнд байдалтайгаар эмнэлэгт хүргэгдсэн талаар мөрдөн шалгах байгууллагууд мэдэгдлээ. Оросын эрх баригчид энэхүү халдлагыг Украины талтай холбон тайлбарлав.

Мөрдөн байцаагчдын мэдээлснээр, үл таних этгээд Оросын цэргийн тагнуулын байгууллага болох GRU-ийн дэд дарга, дэслэгч генерал Владимир Алексеев рүү хэд хэдэн удаа буудаад хэргийн газраас зугтжээ. Түүний албан тушаал нь Орос-Украины дайныг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд шууд оролцдог чиг үүрэгтэй албан тушаал юм. 64 настай Алексеевийн биеийн байдал ноцтой байгаа бөгөөд эмнэлэгт яаралтай хүргэгдсэн гэж мэдээлжээ. Тэрээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины зарлигаар “ОХУ-ын Баатар” цолоор шагнагдаж байсан нэгэн юм.

Украинд төрсөн Алексеевийг АНУ 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд кибер халдлагаар нөлөөлсөн хэрэгт холбогдуулан хоригт оруулсан бол Европын Холбоо 2018 онд Их Британийн Солсбери хотод хуучин тагнуулч Сергей Скрипаль болон түүний охиныг хордуулсан хэрэгтэй холбон мөн хориг тавьж байжээ. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров уг халдлагын ард Украин байгаа хэмээн нотолгоо дурдахгүйгээр мэдэгдэж, энэхүү үйлдэл нь энхийн хэлэлцээг тасалдуулах зорилготой гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна. Харин Украины талаас одоогоор тайлбар хийгээгүй байна.

ОХУ-д төвтэй Коммерсант сонинд хууль сахиулах байгууллагын эх сурвалжаас иш татан мэдээлснээр, халдагч этгээд Алексеевийг ажилдаа явахаар гэрээсээ гарахыг нь хүлээж байсан бөгөөд ноцолдсон үеэр түүний гар, хөл болон цээжинд бууны сум туссан байна. Кремль Алексеевийг амьд гарч, эдгэнэ гэж найдаж байгаагаа илэрхийлж, Ерөнхийлөгч В.Путинд болсон явдлын талаар мэдээлсэн, тагнуулын байгууллагууд мөрдөн шалгалт явуулж байна гэж мэдэгдлээ.

Эргэн санхуулахад, 2024 оны арванхоёрдугаар сараас хойш Алексеевтэй адил цол, зэрэгтэй гурван өндөр албан тушаалтан Москва орчимд амь насаа алдсан бөгөөд тэдний нэг нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 22-нд автомашиныхаа доор байрлуулсан тэсрэх бөмбөгийн улмаас амиа алдаж байжээ. Мөн Алексеев нь Батлан хамгаалах яам болон “Вагнер” хөлсний цэргийн бүлэг хоорондын харилцааг хариуцаж байсан бөгөөд тус бүлгийг удирдаж байсан Евгений Пригожин 2023 оны зургаадугаар сард бослого гаргахад түүнтэй хэлэлцээ хийхээр илгээгдсэн албан тушаалтнуудын нэг байв. Бослого удалгүй намжиж, Пригожин хоёр сарын дараа онгоцны ослоор амиа алдсан юм.

Эх сурвалж: Reuters


 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28