Өмнөговь усыг ууршихаас хамгаалж газрын гүнд хуримтлуулах шинэ төсөл хэрэгжүүлнэ
Б. Марал
2026-03-23
/
Нийгэм

Өмнөговь усыг ууршихаас хамгаалж газрын гүнд хуримтлуулах шинэ төсөл хэрэгжүүлнэ

 

Дэлхийн усны өдрийг жил бүрийн 3 дугаар сарын 22-ны өдөр цэвэр усны нөөцийг хамгаалах, тогтвортой менежментийг сурталчлах, ундны усны ач холбогдлыг таниулах зорилгоор тэмдэглэдэг.

Энэ жил дэлхий даяар "Ус ба тэгш эрх" уриан дор тэмдэглэж, усны хүртээмжид эмэгтэйчүүд, охидын оролцоог нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байна.

Говийн экосистем болон нутгийн иргэдийн амьдралд ус амин чухал нөөц юм. Иймд усны хэрэглээ ихтэй байгууллага, аж ахуйн нэгжүүдэд усны ач холбогдлыг зөв ойлгуулах, усыг хэмнэлттэй, зохистой хэрэглэх дадлыг хэвшүүлэх шаардлагатай байна. Мөн усыг дахин ашиглах дэвшилтэт арга, технологийг нэвтрүүлж, гадаргын усны нөөцөд тулгуурлан говийн бүсийг усжуулах ажлыг идэвхтэй зохион байгуулахыг уриалж байна. 

Өмнөговь аймаг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 9 хөв, цөөрөм байгуулсан бөгөөд “Говь-Ус” хөтөлбөрийн хүрээнд 14 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Үүний үр дүнд бүх сумыг найдвартай ундны усаар хангах ажлыг эрчимтэй зохион байгуулж байна.

Тухайлбал, Ханбогд сумын Хайрхан баг болон Цогт-Овоо, Ханхонгор, Баян-Овоо, Манлай, Сэврэй сумын төвийн хүн амын усан хангамжийн нөөцийг тогтоож, усны зөвлөлөөр батлуулснаар тогтвортой, найдвартай усны эх үүсвэрийг бүрдүүлсэн байна.

Хөв, цөөрмийг олноор байгуулснаар байгалийн тэнцвэрийг хадгалах, ан амьтдын усны хэрэгцээг хангахын зэрэгцээ усны нөөцийг хуримтлуулж, хамгаалах боломж бүрдэж байна. Энэ нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг чиглэсэн бодит, үр дүнтэй ажил юм. Орон нутгийн усны эх үүсвэрүүдийг хамгаалснаар уул уурхай, байгаль орчин, орон нутгийн иргэд хамтдаа тогтвортой хөгжих нөхцөлийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой.

Өмнөговь аймгийн бүс нутагт үйл ажиллагаа явуулж, их хэмжээний ус хэрэглэдэг Оюу толгой компани сүүлийн арав гаруй жил ус дахин ашиглах түвшнийг 80 хувиас дээш хадгалж байна.

Тодруулбал, 13 мянган хүнийг цэвэр усаар хангах хүчин чадалтай Ханбогд сумын төвийн ус хангамжийн цогцолборыг 6.9 сая ам.долларын хөрөнгөөр байгуулж, бэлчээрийн усжуулалтыг сайжруулах хүрээнд 2011 оноос хойш 161 гар худгийг сэргээн засварлаж, гүн өрөмдлөгийн болон технологийн зориулалттай нийт 50 худагт нарны толь суурилуулж, 12 худгийн байгууламжийг шинээр барьж,сайжруулснаар орон нутгийн малчдын ундны усны хүртээмжийг нэмэгдүүлсэн талаар Оюу толгой компаниас мэдээллээ.

Цаашид усыг ууршихаас сэргийлж, газрын гүнд хуримтлуулах шинэ төсөл хэрэгжүүлнэ гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28

"Улаанбаатар хотын Нийтийн тээврийн стратеги” төслийн хаалтын семинар боллоо

2026-05-28

Европын орнуудаас шинэ технологи нэвтрүүлэх сонирхлоо илэрхийлэв

2026-05-28

Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

2026-05-28

СХД-ийн 28-р хороонд 1000 хүүхдийн баярын арга хэмжээ боллоо

2026-05-28

СХД-ийн 7 дугаар хороо, “Тэс Петролиум” ШТС-аас “Жива” маркет хүртэлх авто замын зүүн урсгалыг маргааш хаана

2026-05-28

1072 хувьцааг өвлүүлэн шилжүүлэхтэй холбоотой 3 төрлийн сервис хөгжүүлж, ХУР системд нийлүүллээ

2026-05-28

Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ

2026-05-28

Эбола вируст өвчний дэгдэлт тохиолдлын тоо нэмэгдэж байна

2026-05-28

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд

2026-05-28

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

2026-05-28

Хятадад малчин ажилд авна гэх зарын дагуу 700 анкет иржээ

2026-05-28

Мал эмнэлгийн салбарын тулгамдсан асуудлыг бүрэн зургаар харж, цогцоор нь шийднэ

2026-05-28

Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ

2026-05-28

Америкийн зэвсэгт хүчин Иранд дахин цохилт өгчээ

2026-05-28

Европт нийлүүлж буй зэвсэг техникийн тоо хэмжээг эрс бууруулна

2026-05-28