Өнгөрсөн оны эдийн засгийн өсөлтөд хөдөө аж ахуй, уул уурхай, аж үйлдвэрийн салбарууд нөлөөлжээ
Б. Марал
2026-03-20
/
эдийн засаг

Өнгөрсөн оны эдийн засгийн өсөлтөд хөдөө аж ахуй, уул уурхай, аж үйлдвэрийн салбарууд нөлөөлжээ

 

Монголбанкны мөнгөний бодлогын хорооны хурлын шийдвэрийг өнөөдөр олон нийтэд танилцууллаа. Хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, дотоод гадаад орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзэж бодлогын хүүг 12 хувьд хэвээр байлгах шийдвэрийг гаргасан байна. Мөн хурлын үеэр өнгөрсөн оны эдийн засгийн өсөлтөд үзүүлсэн нөлөө болон инфляцад нөлөөлж байгаа хүчин зүйлсийн талаар танилцуулав. 

Мөнгөний бодлогын хорооны хараат бус гишүүн Р.Даваадорж

Эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, дотоод гадаад орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзэж бодлогын хүүг 12 хувьд хэвээр байлгах шийдвэрийг гаргалаа. Өнгөрсөн онд хэрэгжүүлсэн мөнгөний хатуу бодлогын нөлөөгөөр инфляц буурч, 2026 оны хоёрдугаар сарын байдлаар 6.5 хувьд хүрч зорилтот интервалын голч дүнд дөхсөн. Инфляц буурахад хүнснээс бусад бараа үйлчилгээний үнийн өсөлт саарсан нь голлон нөлөөлжээ. Харин сүүлийн үед хүнсний барааны үнэ өсөж байгаа нь инфляцыг нэмэгдүүлэх нөлөөг үзүүлсэн. Инфляц төв банкны зорилтот интервалд байх төсөөлөл хэвээрээ байгаа ч шатахуун болон мах, хүнсний ногооны үнэ өсөх эрсдэл нэмэгдэж байгаа нь цаашид инфляцын төлөвийг өөрчилж болзошгүй. Эдийн засгийн өсөлт 2025 онд 6.8 хувьд хүрэхэд хөдөө аж ахуй, уул уурхай болон аж үйлдвэрийн салбарууд чухал хувь нэмрийг оруулсан. 

Мөн уг хурлын үеэр Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван дараах мэдээллийг өгөв. 

 

Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван

Монголбанк бизнесийн зээлийг өсөлтийг хэвийн хэмжээнд байгаа гэж үзэж байна. Энэ оны нэгдүгээр сард өр, орлогын харьцааг хэрэглээний зээлтэй уялдуулж 45 хувь болгож чангалсан. Мөн арилжааны банкнуудын заавал байлгах нөөцийн хувийг чангатгасан. Ингэснээр хэрэглээний зээлийн санхжүүжилтыг бизнесийн зээл руу шилжих боломжийг бүрдүүлсэн. Төв банк бизнесийн зээлийн өсөлтийг дэмжих бодлогын арга хэмжээг авна. 

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28