Чөлөөт бүсийн газар олголтын зөрчлийг цэгцэлж, эрх зүйн шинэчлэл хийнэ
Б. Марал
2026-03-20
/
Нийгэм

Чөлөөт бүсийн газар олголтын зөрчлийг цэгцэлж, эрх зүйн шинэчлэл хийнэ

 

Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг өчигдөр Замын-Үүд чөлөөт бүсэд ажиллажээ.

Тус чөлөөт бүсийг УИХ-ын 2004 оны 17 дугаар тогтоолоор Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрийн 900 га газарт байгуулах шийдвэр гаргаж, улмаар өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа хэдий ч үйл ажиллагаа нь жигдрээгүй, бодлогын зорилгодоо хүрээгүй хэвээр байгаа юм. Шадар сайд Х.Ганхуяг ярихдаа “Өнгөрсөн нэгдүгээр сард Ерөнхий сайд Замын-Үүд чөлөөт бүсэд ажиллахдаа үйл ажиллагаа, газар олголт, архи согтууруулах ундааны борлуулалт зэрэг асуудлыг цэгцлэх чиглэл болгосон.

Энэ дагуу Шадар сайдын тушаалаар чөлөөт бүсүүдийн Захирагчийн ажлын алба, түүний нэгжүүдийн үйл ажиллагаа, холбогдох хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, газар олголт, төсөл, хөтөлбөрийн гүйцэтгэлд хяналт шалгалт хийж, үнэлэлт дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулж ажилласан. Тус ажлын хэсгийн дүгнэлтийг Засгийн газрын хуралдаанд удахгүй танилцуулна” гэв. Замын-Үүд чөлөөт бүсэд 2016-2025 онд нийт 79 шийдвэрээр 118 нэгж талбар бүхий 173.44 га газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ашиглуулах, эзэмшүүлэх байдлаар олгосон байна. Хяналт шалгалтаар газар олголтын зарим шийдвэрийг холбогдох хууль, журамд нийцүүлэн хэрэгжүүлээгүй зөрчлүүд илэрсэн тул зарим аж ахуй нэгжийн газрыг цуцлах шаардлагатай болжээ.

Цаашид чөлөөт бүсүүдийн эрх зүйн орчныг шинэчилж, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, захирагчийн ажлыг албаны чиг үүргийг давхардлыг арилгах, бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох, экспортын чиглэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, худалдаа, үйлчилгээний шинэ салбарыг бий болгох, аялал жуулчлал, транзит тээвэр, логистикийг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд чөлөөт бүсэд хийгдэж байгаа жижиглэнгийн худалдааг халах ажлыг шат дараатай хийхээ мэдэгдлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28