“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ

“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ

 

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас байгаль орчны салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, ирээдүйн хөгжлийн суурийг тавих зорилготой “Ногоон ирээдүй” хөтөлбөрийг өнөөдөр танилцууллаа.

Нээлтийн үеэр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар хэлэхдээ, дэлхий дахинд байгаль орчны асуудал нь нэг салбарын хүрээнээс давж, улс орны тогтвортой хөгжлийн гол шалгуур болж байгааг онцлоод, Монгол Улс уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтол, усны нөөцийн хомсдол зэрэг олон талт сорилттой нүүр тулж буйг тэмдэглэлээ.

Мөн энэ жил Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын XVII бага хурал буюу COP17-ыг зохион байгуулах гэж байгаа нь байгаль орчны асуудалд олон улсын анхаарал төвлөрсөн онцгой цаг үе гэдгийг дурдав.

Ийм нөхцөлд байгаль орчны салбарын хөгжил нь байгалийн баялагаас илүүтэй мэдлэг, ур чадвартай хүний нөөцөөс хамаарах болсныг онцолж, салбарын хүний нөөц, шинжлэх ухаанд суурилсан бодлого, технологийн шийдлийн ач холбогдол улам бүр нэмэгдэж байгааг тодотгов.

Сүүлийн жилүүдэд салбарт хиймэл дагуулын мэдээлэлд суурилсан ажиглалт, хиймэл оюун ухаанд тулгуурласан эрт сэрэмжлүүлгийн систем, машин сургалтад суурилсан уур амьсгалын загварчлал, юмсын интернэтэд суурилсан бодит цагийн хяналт, ус цэвэршүүлэх болон ойжуулалтын дэвшилтэт технологи зэрэг шийдлүүд эрчимтэй нэвтэрч байна.

Энэ хүрээнд салбарын мэргэжилтнүүд зөвхөн технологи ашиглагч биш, харин түүнийг ойлгож, хөгжүүлж, нутагшуулах чадвартай байх шаардлага тулгарч байгааг сайд онцоллоо.

Иймээс байгаль орчны салбарын хүний нөөцийн хөгжлийн шинэ үеийг эхлүүлэх зорилгоор “Ногоон ирээдүй” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлж байна.

Өнөөдрийн байдлаар салбарт 2700 гаруй албан хаагч ажиллаж байгаа бөгөөд хөтөлбөрийн хүрээнд:

  1. одоо ажиллаж буй мэргэжилтнүүдийг давтан сургах, чадавхжуулах,
  2. орчин үеийн технологид сургах,
  3. 2026–2030 онд 2700 шинэ мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх,
  4. тэдгээрээс 400 орчмыг гадаадын их, дээд сургууль, судалгааны байгууллагад сургаж мэргэшүүлэх зорилтыг дэвшүүлж байна.

Гадаад хамтын ажиллагааны хүрээнд Япон, БНСУ, Герман, Финланд, Австрали зэрэг улсын их, дээд сургууль, судалгааны байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг судалж байна.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Ойн газар, Усны газар, Цаг уур, орчны шинжилгээний газар болон салбарын бусад байгууллагууд нэгдэн оролцож, хүний нөөцийг бэлтгэх, мэргэжлийн чадавхыг нэмэгдүүлэх ажлыг уялдаа холбоотой хэрэгжүүлэх юм.

Мөн залуучуудыг байгаль орчны салбарт татан оролцуулах зорилгоор Монголын оюутны холбоо, Монголын залуучуудын холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Салбарын мэргэшсэн боловсон хүчнийг тогтвортой ажиллуулах зорилгоор орон сууцны дэмжлэг, орон нутгийн нэмэгдэл, тогтвортой ажлын байр, карьерын шатлал зэрэг нийгмийн баталгааны бодлогыг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

“Ногоон ирээдүй” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр байгаль орчны салбарын хүний нөөцийн чадавх бэхжиж, шинжлэх ухаанд суурилсан бодлого, технологийн шийдэл бодитоор нэвтэрч, залуу үеийн оролцоо нэмэгдэх чухал нөхцөл бүрдэнэ гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28