Дани улс АНУ довтолбол Гренландын нисэх буудлын зурвасуудыг дэлбэлэх төлөвлөгөө боловсруулсан байжээ
Б. Марал
2026-03-20
/
Дэлхий

Дани улс АНУ довтолбол Гренландын нисэх буудлын зурвасуудыг дэлбэлэх төлөвлөгөө боловсруулсан байжээ

 

Энэ оны нэгдүгээр сард Гренланд руу илгээгдсэн Данийн цэргүүд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Арктикийн аралд довтолж магадгүй гэсэн болгоомжлолын улмаас гол нисэх буудлуудын зурвасуудыг дэлбэлэхэд бэлэн байсан гэж Данийн олон нийтийн DR телевиз мэдээлжээ.

Данийн засгийн газар, цэргийн эх сурвалжууд болон Европын холбоотнуудын мэдээлэлд тулгуурлан DR суваг мөн мөргөлдөөн гарсан тохиолдолд шархадсан хүмүүсийг эмчлэх зорилгоор цусны нөөц хүртэл авчирсан гэж мэдээлсэн байна. Үүнийг Financial Times сонин ч баталжээ. Харин Данийн Батлан хамгаалах яам энэ талаар “тайлбар өгөхгүй” гэсэн байна.

Нэрээ нууцалсан Данийн өндөр албан тушаалын эх сурвалж BBC-д хэлэхдээ “аюулгүй байдлын үүднээс маш цөөн хүн л энэ ажиллагааг мэдэж байсан” гэжээ.

АНУ болон Дани хоёр хоёулаа НАТО-гийн гишүүн боловч Данийн хагас автономит бүс болох Гренландын асуудал Вашингтон болон Европын холбоотнуудын хооронд гүнзгий зөрчил үүсгээд байна.

Трамп хоёр дахь бүрэн эрхийн хугацаандаа Гренландыг өөртөө нэгтгэх хүсэлтэй байгаагаа удаа дараа илэрхийлж байсан ч Гренландын удирдлага болон Дани улс үүнийг олон удаа няцаажээ.

DR нийтлэлдээ Данийн засгийн газар, цэргийн дээд түвшний 12 эх сурвалж болон Франц, Германы холбоотнуудын мэдээлэлд тулгуурласан гэж дурдсан байна. Тэдний хэлснээр Копенгаген, Парис, Берлин болон Нордикийн орнуудаас улс төрийн дэмжлэг хүсэж, Европын эв нэгдлийг харуулах, Гренландад хамтарсан цэргийн ажиллагааг нэмэгдүүлэхийг зорьжээ.

Гэвч нөхцөл байдал нэгдүгээр сарын 3-нд АНУ-ын тусгай хүч Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог Каракас хотод гэнэтийн ажиллагаагаар баривчилсны дараа хурцадсан байна.

Данийн аюулгүй байдлын өндөр албан тушаалтан “Трамп Гренландыг авахыг хүсэж байгаагаа байнга хэлж, дээрээс нь Венесуэлд болсон явдалтай нийлээд бид бүх хувилбарыг нухацтай авч үзэхээс өөр аргагүй болсон” гэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28