И-спортын тамирчинд гадаадын аж ахуйн нэгж, иргэнээс өгсөн бүх төрлийн шагнал, урамшууллыг татвараас чөлөөлөх хуулийн төслийг өргөн барьжээ
Б. Марал
2026-03-20
/
Улс төр

И-спортын тамирчинд гадаадын аж ахуйн нэгж, иргэнээс өгсөн бүх төрлийн шагнал, урамшууллыг татвараас чөлөөлөх хуулийн төслийг өргөн барьжээ

 

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өчигдөр (2026.03.19) өргөн мэдүүллээ.

Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар аж ахуйн нэгж, татвар төлөгч нь нийгмийн хариуцлагын хүрээнд олимпын төрлийн тэмцээн зохион байгуулах, Монголын үндэсний олимпын хороо, паралимпын хорооны бүртгэлтэй олимпын төрлийн спортын холбоо, түүнд бүртгэлтэй баг, тамирчин, дасгалжуулагчид олгосон санхүүгийн дэмжлэгийг албан татвараас хасаж, хөнгөлөхөөр заасан.

Мөн Биеийн тамир, спортын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1. дэх заалтад Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн бүрэн эрхийнхээ хүрээнд улсын төсөв болон Спортыг дэмжих сангаас дэмжлэг үзүүлэх спортын төрөл ангиллыг сонгох, үндэсний шигшээ багийг бүрдүүлэхээр тус тус хуульчилжээ.

Шинэ тутам эрчимтэй хөгжиж буйгаас гадна ирээдүйд амжилт үзүүлэх боломжтойд тооцогдох и-спортын төрөл нь үндэсний шигшээ багийн төрөлд багтах ч олимпын төрөлд ороогүй тул дээрх татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдахгүй байгааг төсөл санаачлагч онцоллоо. Иймд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн холбогдох заалтад “Биеийн тамир, спортын тухай хуулийн 10.1.1-д заасны дагуу бүрдүүлсэн үндэсний шигшээ баг, түүний харьяалагддаг спорт холбоо” гэх агуулгыг нэмэхээр хуулийн төсөлд тусгажээ.

Түүнчлэн и-спортын үндэсний шигшээ баг, түүнд бүртгэлтэй тамирчинд гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, иргэн болон бусад этгээдээс өгсөн бүх төрлийн шагнал, урамшуулал, тэдгээртэй адилтгах орлогыг татвараас чөлөөлөх зохицуулалтыг дагалдах бусад хуулийн төслүүдэд тусгасан талаараа төсөл санаачлагч тодотголоо.

Хуулийн төсөл батлагдсанаар хүүхэд, залуучуудыг спортоор хичээллэхийг дэмжих, тив, дэлхийн томоохон тэмцээн, уралдаанд амжилт үзүүлсэн баг, тамирчдыг урамшуулах, дотоодын аж ахуйн нэгжүүд олон улсын зах зээлд өрсөлдөх боломжоор хангах зэрэг ач холбогдолтой гэж үзэж буй ажээ.

Эх сурвалж: Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28