Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлт дууслаа
Б. Марал
2026-03-20
/
Нийгэм

Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлт дууслаа

 

“Төмөр зам доогуурх авто замын нүхэн гарц барих төсөл”-ийн хоёрдугаар байршил болох Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлтийн ажил бүрэн дууслаа.

Төсөл хэрэгжүүлэхэд нийт 21 нэгж талбар өртсөн бөгөөд холбогдох хууль, журмын дагуу бүрэн чөлөөлж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх бэлтгэлийг хангаад байна.

Төслийн хүрээнд 28 метр урт, 5 метр өндөр туннель бүхий нүхэн гарц, 1.48 километр авто зам, мөн явган болон дугуйн замыг цогцоор нь байгуулахаар төлөвлөсөн. Тус нүхэн гарц ашиглалтад орсноор хоногт ойролцоогоор 27,500 тээврийн хэрэгсэл нэвтрэх боломж бүрдэх юм. Одоогийн байдлаар тус байршлын их биеийн бүтээцийг бүрэн суурилуулж, харин инженерийн шугам сүлжээний ажлыг 2026 оны хоёрдугаар улиралд багтаан дуусгахаар ажиллаж байна. Уг нүхэн гарц ашиглалтад орсноор Энхтайваны өргөн чөлөөнд 5.5 хувь, Эрчим хүчний гудамжинд 14.2 хувь, Сонсголонгийн гудамжинд 7.9 хувь, Ажилчны гүүр орчимд 19 хувиар замын түгжрэл буурах тооцоолол гарчээ. Ингэснээр тухайн бүсийн замын хөдөлгөөний зохион байгуулалт сайжирч, урсгалын нэвтрүүлэх чадвар мэдэгдэхүйц нэмэгдэх нөхцөл бүрдэнэ.

Түүнчлэн төмөр замын огтлолцлоос үүдэлтэй саатал буурч, хөдөлгөөний тасралтгүй байдал хангагдах бөгөөд иргэдийн зорчих хугацааг хэмнэх, замын ачааллыг бууруулах, аюулгүй байдлыг нэмэгдүүлэх зэрэг олон талын эерэг үр нөлөө үзүүлнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28