ЦЕГ: Нэгүүн.мн сайтын сэтгүүлч иргэний эмзэг мэдээллийг нь сошиалд байршуулна гэж хоёр удаагийн үйлдлээр 80 сая төгрөг авсан нь тогтоогдсон
Б. Марал
2026-03-20
/
Нийгэм

ЦЕГ: Нэгүүн.мн сайтын сэтгүүлч иргэний эмзэг мэдээллийг нь сошиалд байршуулна гэж хоёр удаагийн үйлдлээр 80 сая төгрөг авсан нь тогтоогдсон

 

neguun.mn сайтын сэтгүүлч, сурвалжилгын багийг өчигдрийн 16:00 цагийн орчим албан ажлаа гүйцэтгэж явах үед Эрүүгийн цагдаагийн ажилтан гэх хүмүүс хүч хэрэглэн авч явсан гэх мэдээлэл өчигдөр оройноос эхлэн цахим орчинд цацагдаад байгаа юм. 

Энэ талаар ЦЕГ-аас мэдээлэл өглөө.

Эрүүгийн цагдаагийн хурандаа Г.Пүрэвдэлгэр "Иргэн миний хувийн эмзэг мэдээллийг тараана хэмээн 50 сая төгрөг авсан гэж гомдол гаргасан. Энэ нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон. |2023.09 сар|-д тус мөнгийг авсан юм билээ. Улмаар энэ оны хоёр сард өөр сайтын сэтгүүлч тухайн бичлэгийг тарааж, мөнгө нэхсэн нөхцөл байдал гарсан тул иргэн цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. 

Үүнээс гадна тухайн сайтын сэтгүүлч иргэн Ж-ээс хувийн эмзэг мэдээллийг нь цахим сүлжээнд байршуулна хэмээн бэлнээр 30 сая төгрөг авсан нь тогтоогдсон.

Иргэдээс удаа дараалан бусдын эд хөрөнгийг авсан хэрэгт холбогдуулан шалгаж, тухайн сайтын оффист шалгалт хийсэн. Одоогоор холбогдох шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. ЭЦА-ны эл мөрдөн шалгах ажиллагаа өрөөндөө бие засаж байгаа албан тушаалтантай холбоогүй болохыг хариуцлагатайгаар хэлье. Тухайн өдөр сэтгүүлч Цагдаагийн байгууллагад хандсанаар эрүүлжүүлэх болон холбоотой арга хэмжээг авсан. Мөн бидэнд ирсэн мэдээллээр тухайн албан хаагчийг ажлаас нь чөлөөлсөн байна" хэмээсэн юм. 

Харин Нэгүүн.мн сайтын эрхлэгч Л.Баяржаргал "Гурван жил хууль хяналтынхны хонгилоор чирэгдлээ. Мөрийтэй тоглоомчид, биеэ үнэлэгч нараа цагдаагийнхан барьж хорьж чадсан уу. Хоёр сэтгүүлчийг минь хоёр удаагийн үйлдлээр 80 сая төгрөг бэлнээр авсан гэж гүтгэж байна. Нотлох баримтаа гаргаад ирээсэй гэж хүсэж байна. 

Яагаад ажлын байран дээрээ архидан согтуурсан, бие зассан албан хаагчийн ёс зүйгүй үйлдлийг дамжуулсны дараа бид ЭЦА-д байцаагдаж, мөрдөгдөх болов. Тэр шууд дамжуулалтыг үзээрэй. Тэр албан хаагч манай сэтгүүлчид "чамд эрүү үүсгэнэ. Цагдаагийн байгууллагад шалгуулж, хориулна" гэж хэлсэн. Шүлс нь ч хатаагүй байхад бид мөрдөгдөж, шалгагдаж, бүх техник төхөөрөмжөө цагдаагийнханд хураалгачихсан байгаа. Энэ шударга үйлдэл үү" гэв.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28