АНУ-ын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос давлаа
Б. Марал
2026-03-19
/
Дэлхий

АНУ-ын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос давлаа

 

АНУ-ын улсын өр түүхэнд анх удаагаа 39 их наяд доллароос давсныг тус улсын Сангийн яамнаас өчигдөр танилцуулсан тайлан харуулж байна.

Өрийн хэмжээ 2025 оны 10 дугаар сарын сүүлчээр 38 их наядыг давсан бол наймдугаар сард 37 их наядад хүрчээ.

Урьд хожид үзэгдээгүйгээр өр нэмэгдэж байгаа нь Ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргааны үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлүүд өөр хоорондоо зөрчилдөж буйг харуулж байгаа юм. Тухайлбал, татварыг бууруулах хууль батлагдсаны сацуу батлан хамгаалах салбар, цагаачлалын албаны зардал нэмэгдсэнийг дурдаж болно.

Улсын өр өснө гэдэг бол америкчуудын авдаг ипотекийн ба автомашины зээлийн хүү өсөж, цалингийн хэмжээ буурч, бараа үйлчилгээний үнэ нэмэгдэнэ гэсэн үг хэмээн АНУ-ын Тооцооны танхим тайлбарласан байна.

Ашгийн бус Peter G. Peterson сангийн тэргүүн Майкл Петерсоны таамаглаж байгаагаар, улсын өр энэ эрчээр өсөх аваас 11 дүгээр сард болох Төлөөлөгчдийн танхимын ба Сенатын завсрын сонгуулиас өмнө 40 их наяд долларт хүрэх ажээ.

Сүүлийн жилүүдэд дэгдсэн дайн, геополитикийн мөргөлдөөнүүд, цар тахал зэргээс үүдэн АНУ-ын улсын өр хурдтай өсөж байна. Тухайлбал, Ираны эсрэг байлдааны ажиллагаанд хэдийн 12 тэрбум доллар зарцуулаад байгааг АНУ-ын Үндэсний эдийн засгийн зөвлөлийн захирал Кевин Хассетт тооцоолон гаргажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28