“Мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарыг” хөгжүүлэх төсөл албан ёсоор эхэллээ
Б. Марал
2026-03-19
/
Нийгэм

“Мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарыг” хөгжүүлэх төсөл албан ёсоор эхэллээ

 

Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбооны технологийн (МХХТ) салбарыг дэмжих зорилготой “МХХТ-ийн салбарыг хөгжүүлэх төсөл” албан ёсоор хэрэгжиж эхэллээ.

Тус төслийг Монгол Улсын Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA) болон Мэдээллийн технологийн үндэсний парк (МТҮП) хамтран 2028 он хүртэлх 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Энэхүү төсөл нь Монгол Улсын мэдээллийн технологийн салбарын хөгжлийг дэмжих, салбарын бодлого, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, экосистемийг бэхжүүлэх замаар тогтвортой өсөлтийг хангахад чиглэж байгаа юм.

Төслийн бэлтгэл ажлын хүрээнд 2025 оны 6 дугаар сард талууд хамтын ажиллагааны санамж бичигт, мөн 2025 оны 9 дүгээр сард төслийн баримт бичгүүдэд гарын үсэг зурсан бөгөөд үүний үр дүнд төсөл 2026 оноос албан ёсоор хэрэгжиж эхэлж байна.

JICA-ийн хийсэн судалгаагаар Монгол Улсын мэдээллийн технологийн салбарын тогтвортой хөгжлийг хангахын тулд салбарын экосистемийг цогцоор нь дэмжих шаардлагатай гэж дүгнэсэн бөгөөд энэ хүрээнд дараах 5 үндсэн зорилтын хүрээнд төсөл хэрэгжинэ. Үүнд:

  1. Мэдээллийн технологийн салбарыг дэмжих хууль, бодлогын хэрэгжилтийг сайжруулах
  2. Монголын IT компаниудын гадаад зах зээлд нэвтрэх чадавхыг нэмэгдүүлэх
  3. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, уялдаа холбоог бэхжүүлэх
  4. Үндэсний болон бүс нутгийн хурдасгуур хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж гарааны бизнесийг дэмжих
  5. Нээлттэй өгөгдөл, их өгөгдөл (Big Data), хиймэл оюун ухаан (AI)-д суурилсан бизнесийг хөгжүүлэх

Эдгээр зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд 5 ажлын хэсэг байгуулж, төр, хувийн хэвшил, стартап болон холбогдох байгууллагуудын оролцоотойгоор хамтран ажиллах юм.

Төслийн хүрээнд дараах чиглэлүүдэд бодит ажлууд хэрэгжинэ.

  1. Төр болон хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх ажлын хэсэг, дэд ажлын хэсгүүд байгуулж, салбарын хөгжлийн замын зураг, санал зөвлөмжийг боловсруулан холбогдох байгууллагуудад хүргүүлэх
  2. Монголын мэдээллийн технологийн компаниудын мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, салбарын экосистемийн зураглал боловсруулах
  3. Монголын IT компаниудыг гадаад зах зээлд нэвтрэхэд чиглэсэн сургалт, менторинг, олон улсын бизнес холбох арга хэмжээг зохион байгуулах
  4. Үндэсний болон бүс нутгийн хурдасгуур хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, гарааны бизнесийн экосистемийг хөгжүүлэх

Нээлттэй өгөгдөл, Big Data, AI-д суурилсан инновацын шийдлүүдийг дэмжих, хакатон арга хэмжээнүүдийг зохион байгуулах

Стратегийн ач холбогдол энэхүү төсөл нь Монгол Улсын ICT салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах, олон улсын хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх стратегийн ач холбогдолтой юм. Мөн Мэдээллийн технологийн үндэсний паркийг олон улсын жишиг парк болгон хөгжүүлэх зорилготой уялдан хэрэгжиж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28