Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг Дорноговь аймагт ажиллаж байна
Б. Марал
2026-03-19
/
Улс төр

Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг Дорноговь аймагт ажиллаж байна

 

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг, УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү нар Дорноговь АОК-ын өргөтгөсөн хуралдаан зохион байгууллаа.

Хуралдаанаар орон нутгийн хэмжээнд гамшгийн үеийн бэлэн байдлыг хангах чиглэлээр онцгой анхаарч ажиллахыг үүрэг болголоо. Тодруулбал,

▪️ Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөө шинэчлэн батлагдсантай холбогдуулан аймаг, сумдын “Гамшгаас хамгаалах төлөвлөгөө”-г судалгаанд үндэслэн бодит байдалд нийцсэн байдлаар шинэчлэн батлуулах,

▪️ Мал, амьтны сэг зэмийн устгалыг яаралтай хийж, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх,

 ▪️ Аймаг, сумын хэмжээнд шаардагдах малын эм, бэлдмэл, вакцин, халдвар хамгааллын хувцас, халдваргүйтгэлийн багаж, тоног төхөөрөмж, бодисын нөөцийг бүрдүүлэх, ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, тэмцэх зорилгоор шуурхай хөдөлгөөнт бүлэг томилж ажиллуулах зэрэг үүргийг өгөв.

 Мөн хуралдаанаар, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт "Шинэ хоршоо хөдөлгөөн"-ийг хүрээнд "Чинээлэг малчин" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ, “Малын гаралтай түүхий эд бэлтгэх, анхан шатны боловсруулалт хийх дундын хоршоодыг сумдаар бүсчлэн байгуулна” гэсэн заалтуудын хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллахыг даалгасан юм.

Түүнчлэн Газрын тухай хуулийн 33.1.2-т тусгасан “... мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар малчдын хоршоонд нэг удаа 5 га хүртэлх газар эзэмшүүлэх ...” заалтын хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллах, 2026 оны 3 дугаар сард E-Mongolia системээр дамжуулан хоршоодын өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлох судалгаа авахад дэмжлэг үзүүлж ажиллахыг үүрэг болголоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28