Лаг шатаах үйлдвэр төслийн бүрэн шинжилгээний ажлын хэсэг техник, санхүү болон хууль эрх зүйн нарийвчилсан судалгааг эхлүүлээд байна
Б. Марал
2026-03-19
/
Нийгэм

Лаг шатаах үйлдвэр төслийн бүрэн шинжилгээний ажлын хэсэг техник, санхүү болон хууль эрх зүйн нарийвчилсан судалгааг эхлүүлээд байна

 

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого“Алсын хараа 2050”-д “Хаягдал лаг, тунадсыг боловсруулан эцсийн бүтээгдэхүүн болгох, эргүүлэн ашиглах гол шугам сүлжээг барих төслийг хэрэгжүүлнэ” хэмээн тусгасан бөгөөд Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Хаягдал бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөж, шинээр барьж, стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжийг нэмэгдүүлнэ” гэж заасан байна.

Энэ хүрээнд Улаанбаатар хотод лаг хатаах, шатаах үйлдвэр байгуулах төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд төслийн нийт талбай ойролцоогоор 40,000 ам.метр байхаар тооцож, хотын төв цэвэрлэх байгууламжийн урд хэсэгт байршуулахаар төлөвлөжээ.

Одоогийн байдлаар цэвэрлэх байгууламжаас хоногт 238 тонн лаг гарч байгаа бөгөөд нийт 843,200 метр.куб лагийн хаягдмал нөөцтэй байна. Төслийн хүрээнд баригдах үйлдвэр нь хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай бөгөөд боловсруулалтын дараа 5-6 метр.куб үнс үлдэх юм. Ингэснээр лагийн эзлэхүүнийг багасгаж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг мэдэгдэхүйц бууруулах ач холбогдолтой.

Тус үйлдвэр нь орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан байх бөгөөд нэгдмэл шингэн давхаргатай шатаах зуух ашиглах, лагийн шинж чанарын өөрчлөлтөд уян хатан дасан зохицох, үнэр болон хорт хийг хамтад нь цэвэрлэх, агаарын бохирдлыг бууруулах иж бүрэн шийдлийг нэвтрүүлэхээр төлөвлөжээ.

Төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулан батлуулсан бөгөөд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслийн жагсаалтад багтсан. Одоогоор зах зээлийн судалгаа хийх, хөрөнгө оруулалтын боломжийг тодорхойлох, хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагаа холбогдох хууль, журмын дагуу үе шаттайгаар хэрэгжиж байгаа бөгөөд бүрэн шинжилгээний ажлын хэсэг байгуулагдан техникийн, санхүүгийн болон хууль эрх зүйн нарийвчилсан судалгааг эхлүүлээд байна.

Уг төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжуудаас үүсэх лагийг бүрэн боловсруулж, хуримтлал үүсэхгүй болохоос гадна бохирын эвгүй үнэрийг бууруулж, орчны бохирдлыг багасгана.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

С.Бямбацогт ХҮН намын зөвлөлд мэдээлэл өгч байна

Уржигдар 14 цаг 06 мин

Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.7 тэрбум төгрөгөөр арвижлаа

Уржигдар 14 цаг 02 мин

Увс аймгийн гол, нууруудын мөс нимгэрч, цөмрөх эрсдэлтэй байгааг анхаарууллаа

Уржигдар 13 цаг 48 мин

ОХУ долоодугаар сарын эцэс хүртэл бензин экспортлохоо зогсооно

Уржигдар 12 цаг 32 мин

Хөх халим тив дамнан нүүдэллэдэг...

Уржигдар 12 цаг 17 мин

Хятадад усан доогуур 14 км урт туннель барьжээ

Уржигдар 12 цаг 14 мин

Улсын гадаад валютын нөөц 7.2 тэрбум ам.долларт хүрчээ

Уржигдар 12 цаг 13 мин

АНУ Ираны хамгийн өндөр гүүр лүү халджээ

Уржигдар 11 цаг 40 мин

ТББХ: “УИХ-ын дарга намаасаа түдгэлздэг байх” хуулийг дэмжлээ

Уржигдар 11 цаг 15 мин

Хуурайшилтын үед урамшуулалт эргүүл ажиллана

Уржигдар 11 цаг 12 мин

Оюутны аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан болно

Уржигдар 10 цаг 52 мин

Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Уржигдар 10 цаг 50 мин

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга хавсран суух Элчин сайд нарын Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг хүлээн авлаа

Уржигдар 10 цаг 47 мин

Ө.Магсаржав: Бургас 2-5 жилийн дотор 4-5 метр ургадаг

Уржигдар 10 цаг 45 мин

Хөгжлийн бэрхшээлтэй болон аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030 онд хэрэгжүүлнэ

Уржигдар 10 цаг 42 мин

АТГ: 169.0 сая төгрөгийн хохирол учруулсан албан тушаалтнуудад холбогдох хэргийг прокурорт шилжүүлэв

Уржигдар 10 цаг 39 мин

Автомашин хөдөлж эхлэхээс өмнө суудлын бүсээ зүүж хэвшээрэй

Уржигдар 10 цаг 38 мин

Нийслэлийн 5 дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ

Уржигдар 10 цаг 37 мин

“Ахмадын амралт, сувиллын төв”-ийн барилгыг нийслэлийн өмчид хүлээлгэн өглөө

2026-04-02

“Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав

2026-04-02