Монгол, АНУ-ын Улс төрийн зөвлөлдөх уулзалт боллоо
Б. Марал
2026-03-19
/
Нийгэм

Монгол, АНУ-ын Улс төрийн зөвлөлдөх уулзалт боллоо

 

Монгол Улс, АНУ-ын Төрийн департамент хоорондын XVII удаагийн Улс төрийн зөвлөлдөх уулзалт Монгол Улсын Гадаад харилцааны яаманд 2026 оны гуравдугаар сарын 17-ны өдөр зохион байгуулагдлаа.

Уулзалтыг Монголын талаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг, америкийн талаас Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн асуудал хариуцсан Туслах төрийн нарийн бичгийн дарга Марк Десомбрэ нар тус тус тэргүүлэв. Уулзалтад мөн ЭЗХЯ, БХЯ, АҮЭБЯ, ЦХИХХЯ, ЭХЯ зэрэг холбогдох байгууллагын төлөөлөгчид оролцсон байна.

Энэ удаагийн зөвлөлдөх уулзалтаар Монгол Улс, АНУ-ын “стратегийн гуравдагч хөрш”-ийн түншлэлийн хүрээнд хэрэгжиж буй хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрийн явц, ололт амжилтыг дүгнэн хэлэлцэв. Түүнчлэн шууд нислэг нээх бэлтгэлийг эрчимжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалт, эрчим хүч, хиймэл оюун ухаан, боловсрол, соёлын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.

Мөн Монгол, АНУ-ын Засгийн газрын хамтарсан санхүүжилтээр хэрэгжиж буй, хоёр улсын харилцааны бэлгэ тэмдэг болсон АНУ-ын Мянганы сорилтын корпорац-ын Усны компакт гэрээ товлосон хугацаандаа, батлагдсан төсөвтөө багтан амжилттай хэрэгжиж дуусаж буйг талууд онцлон тэмдэглэж, цаашид ийм төрлийн хамтын ажиллагааг бусад салбарт үргэлжлүүлэх боломжийг хэлэлцсэн байна.

Талууд цаашид харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргахын төлөө нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28