Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
Б. Марал
2026-03-18
/
эдийн засаг

Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна

 

Улаанбаатар хотын төвлөрсөн хог хаягдлын хэмжээ жилээс жилд нэмэгдэж, хөрс, агаар, газрын доорх усны бохирдлыг дагуулж байна. Иймд хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор “Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх төсөл”-ийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулан баталсан.

Төсөл нь хог хаягдлыг устгах уламжлалт аргыг орлохын зэрэгцээ эрчим хүч үйлдвэрлэх давхар үр ашигтай шийдэл гэдгээрээ онцлог юм. 
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт барих 35 МВт хүртэлх хүчин чадалтай тус хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төсөл нь жилд 1.5 сая тонн хатуу хог хаягдлыг боловсруулж, 35 МВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломжтой гэж тооцоолж байна.

Ингэснээр нийслэлийн эрчим хүчний системд тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэхээс гадна хог хаягдлыг бууруулах ач холбогдолтой. 
НИТХ-ын 2025 оны 25/85 дугаар тогтоолоор төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын 2026 оны хоёрдугаар сарын 12-ны А/222 тоот захирамжаар төслийн түншлэлийн гэрээ байгуулах, хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулж, шалгарсан түншлэгчтэй түншлэлийн гэрээний хэлэлцээ хийх чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. 
Төсөл хэрэгжих талбайд нийт 158 нэгж талбар өртөж байгаагаас 109-ийг нь чөлөөлөөд байгаа бөгөөд үлдсэн хэсэгт газар чөлөөлөлт, зөвшилцлийн ажил үргэлжилж байна.   


Төсөл нь нийгэм, байгаль орчны үр өгөөжийн хувьд гэр хорооллын 2333 орчим янданг бууруулах боломжтой гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Мөн хогийн цэгүүдийн талбайн тэлэлтийг хязгаарлаж, хөрсний бохирдлыг багасгах, метан хий ялгарлыг бууруулах зэрэг олон талын эерэг нөлөө үзүүлнэ. Үүний зэрэгцээ эрчим хүчний эх үүсвэрийг төрөлжүүлэх, импортын хараат байдлыг тодорхой хэмжээнд бууруулах стратегийн ач холбогдолтой.
Дэлхийн олон хот, тухайлбал Япон, Герман, Швед зэрэг өндөр хөгжилтэй оронд хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх технологийг амжилттай нэвтрүүлж, хог хаягдлын асуудлыг үр ашигтайгаар шийдвэрлэж байгаа туршлага бий. Энэ жишгээр Улаанбаатар хотод хэрэгжих уг төсөл нь зөвхөн хог боловсруулах биш, байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн үр өгөөжтэй, урт хугацааны тогтвортой шийдэл болох боломжтой юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28

"Улаанбаатар хотын Нийтийн тээврийн стратеги” төслийн хаалтын семинар боллоо

2026-05-28

Европын орнуудаас шинэ технологи нэвтрүүлэх сонирхлоо илэрхийлэв

2026-05-28

Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

2026-05-28

СХД-ийн 28-р хороонд 1000 хүүхдийн баярын арга хэмжээ боллоо

2026-05-28

СХД-ийн 7 дугаар хороо, “Тэс Петролиум” ШТС-аас “Жива” маркет хүртэлх авто замын зүүн урсгалыг маргааш хаана

2026-05-28

1072 хувьцааг өвлүүлэн шилжүүлэхтэй холбоотой 3 төрлийн сервис хөгжүүлж, ХУР системд нийлүүллээ

2026-05-28

Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ

2026-05-28

Эбола вируст өвчний дэгдэлт тохиолдлын тоо нэмэгдэж байна

2026-05-28

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд

2026-05-28

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

2026-05-28

Хятадад малчин ажилд авна гэх зарын дагуу 700 анкет иржээ

2026-05-28

Мал эмнэлгийн салбарын тулгамдсан асуудлыг бүрэн зургаар харж, цогцоор нь шийднэ

2026-05-28

Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ

2026-05-28

Америкийн зэвсэгт хүчин Иранд дахин цохилт өгчээ

2026-05-28

Европт нийлүүлж буй зэвсэг техникийн тоо хэмжээг эрс бууруулна

2026-05-28