“Барилгын дулаалгын материалын чанар стандарт” хэлэлцүүлэг болж байна
Б. Марал
2026-03-18
/
Нийгэм

“Барилгын дулаалгын материалын чанар стандарт” хэлэлцүүлэг болж байна

 

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл болон Нийслэлийн хяналт шалгалтын газар хамтран “Барилгын дулаалгын материалын чанар стандарт” хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

Хэлэлцүүлэгт холбогдох төрийн байгууллагууд, барилгын материал үйлдвэрлэгч аж ахуй нэгжүүд, мэргэжлийн холбоод оролцож байна.

Нийслэлийн хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр “Нийслэлийн хэмжээнд 2020-2026 онд шинээр 1951 барилга байнгын ашиглалтад хүлээн авснаас гадна фасадын байдалд хяналт тавихад 1326 буюу 68 хувь нь хөөсөн полистрол хавтан (хөөсөнцөр), 625 буюу 32 хувь нь эрдэс хөвөн (базальт) ашиглаж байгаа нь тогтоогдсон. Нэг үгээр хэлбэл өнөөгийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль эрх зүйн орчинд хөөсөнцөр материалыг хориглосон шийдвэр байхгүй байгаа нь нийт ашиглалтад орж буй барилга, байгууламжид дийлэнх хувьд нь хөөсөн дулаалгын материалын ашиглаж байна. Мөн дулаалгын хөөсөнцөр материал нь үнэ хямд, дотооддоо 100 хувь хэрэгцээг хангадаг боловч эрс тэс уур амьсгал болон орчны эрсдэлд өртөмтгий, галд тэсвэржилт муу байна” хэмээн онцоллоо. Харин Нийслэлийн ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр барилгын дулаалгын материалын чанар стандартаас гадна фасадын гадна өнгө, дээврийн гүйцэтгэл зэргийг төлөвлөж барилгын онцлог, насжилт, өв соёлыг хадгалж тухайлсан нэг стандарт, тогтоосон өнгөний дагуу хийх хэрэгтэй гэдгийг хэллээ.

Түүнчлэн Нийслэлийн хяналт шалгалтын газар гадна фасадтай холбоотой 183 гомдол иргэдээс ирсэн байна. Иргэдээс дулаан алдагдал ихтэй, мөөгөнцөртөж, чийгтдэг, хагарал, ан, цав үүссэн, өнгө үзэмж алдагдсан, салхинд хуурч унасан зэрэг түгээмэл гомдол ирдэг байна. Барилгын фасадын материалын насжилтыг 25-40 жил гэдэг ч бодит байдал дээр 10 жилийн дараагаас хуурч унах, дулаан алдах зэрэг асуудал үүсэж эхэлдэг байна. Мөн дулаалгын материалын чанар стандарт хангаж байхад барилгын гүйцэтгэл, угсралтын явцад алдаа гаргаснаас шалтгаалан дээрх асуудлууд үүсэх бас нэг хүчин зүйл болж буйг хэлэлцүүлэгт оролцож буй үйлдвэрлэгчид онцлов.

Иймд тус хэлэлцүүлгээр барилгын материалын салбарын хууль тогтоомж, норм, стандартын хэрэгжилт, хяналтыг боловсронгуй болгох, төрийн байгууллагаас олгодог тусгай зөвшөөрөл, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж санал, зөвлөмж нэгтгэж холбогдох байгууллагад хүргүүлнэ гэж НИТХ-ын Хэвлэлийн албанаас мэдээллээ. 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28